МУГЖ Т.Баясгалан сүүлийн жилүүдэд урлагийн тайзаа орхин олны хараанд өртөхгүй яваа. Нэг хэсэг "дунд сургуулиа төгсөөд, дараа нь оюутан болоод, их сургуулиа төгсөнгүүт урлагийн хүний өрсөлдөөнтэй амьдралд хөл тавьсан болохоор асар их ядарсан байна" хэмээн өөрөө өөртөө амралт өгсөн хэмээн хэвлэлийнхээс зугтах болсон. 

Тэрбээр "хувь тавилангаар Д.Батбаяртай учирсан. Насны хувьд ч хүний гэргий болох цаг минь ирлээ. Тэгээд энэ хүнийг амьдралын ханиараа сонгож, гэр бүл болон, хамтын амьдралаа эхлүүлээд аз жаргалтай амьдарч байна" гэж нэгэнтээ өгсөн ярилцлагдаа дурдаж байсан удаатай. Хосууд саяхны өдөр нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ хос дээлээрээ гоёсон юм.

Д.Ана