"Монгол Газар" компаний Ерөнхий Захирал, Монголын Дизайнеруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Мянганбаяр албан ёсоор дампуурлаа зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн шүүх тус компани, түүнээс авлагатай аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүмүүсийн нэхэмжлэхийг 2 сарын 16 хүртэл хүлээн авчээ.

Энэ хугацаанд нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл иржээ.  Үүнээс Япон улсын Иточу корпораци 59.8 тэрбум төгрөг, Монгол банк 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 4.6 тэрбум, Татварын Ерөнхий Газар 2.6 тэрбум, "Чингис хаан" банк 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 435 сая, Нийслэлийн татварын газар 334 сая төгрөг, иргэн М  194 сая төгрөг, "Киа моторс" компани 68 сая төгрөг, "Хьюндай моторс" компани 18 сая төгрөг, иргэн Д таван сая төгрөг, Иргэн Т  нэг сая төгрөгийн тус тус  авлагатай байгаа аж.

Э.Мягмар