Энэ гэрэл зураг дээрх хоёр бүсгүй эгч дүүс. Зулай зулайгаа гишгэн хорвоо дээр мэндэлсэн сайхан бүсгүйчүүд монголын миссүүд. 

Азийн топ модель, загвар амсагч О.Ариунзулыг загварын андахгүй сайн танина. Түүний эгчийг О.Оюунзул гэдэг. Тэрбээр өнгөрсөн онд Бодибилдинг фитнесийн улсын аваргаас "Фитнесс Модель" төрөлд оролцон Менген медаль хүртсэн. Тэгвэл топ модель дүү нь мөн л өнгөрсөн онд  “Miss Model of the World-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чамлахааргүй өндөр амжилт үзүүлж Шилдэг арван моделийн нэгээр шалгарч олны талархалыг хүлээсэн билээ. 

Өөрсдийн гэсэн зорилготой ажиллаж, амжилтыг гаргаж яваа мисс эгч дүүсийн бага насны төрхийг энэ удаад онцлон уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

Д.Ана