Хар сувдны эрэлд явсан жүжигчин Шагайгийн “шинэ” дүр төрх
2015/03/03
Жүжигчин Г.Алтаншагай нь тайз, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн олон дүрээрээ хэдийн олны танил болжээ.
Тэрбээр “Аравт” кинонд хамгийн отгон нь болох Уужим баатрын дүрийг бүтээсэн. Мөн “Цэлмэг Тэнгэр”, “Сайн муу хэрцгий" зэрэг уран бүтээлд тоглосон. Өдгөө мөрөөдлийн театрт жүжигчнээрээ ажиллаж буйг үзэгчид мэдэж байгаа биз ээ. Саяхан Вьетнам улсыг гэргийн хамт зорьсон. Сураг дуулах нь ээ хар сувдны эрэлд явсан гэнэ. Харин эрэлээ олоогүй бөгөөд чийгтэй улсад хэд хоносон чинь дүр төрх нь ихээхэн өөрчлөгдсөн аж. Сахалт Шагай тун удахгүй нээлтээ хийх хамтлагийнхаа шоу тоглолтонд оролцохоор нутгийн зүг хүлгийн жолоо залсан тухайгаа дуулгав.
Дашрамд дуулгахад, Мөрөөдлийн театрын хамт олон "Цаг өөр болжээ" шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болсон байна.
Д.Ана



өндөр болгох нууц · 2015/03/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/04
nasaa huurhun boljee ***n hosuud amjilt
Зочин · 2015/03/04
manai nutgiin sain zaluu