"UP MUSIC” продакшнаас санаачлан олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан зориулан  монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахаар болсноо дуулгасан.

Тодруулбал, Энэ сарын 07-нд МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын VIP цэнгүүн болох юм.

Тоглолтыг ердөө 300 хүн үзэх бөгөөд дээрх хоёр өдрийн “VIP” тоглолт “Баянгол” ресторанд 19.00 цагт болно. Уг тоглолтын тасалбарт оройн зоог болон  коктейль зэрэг зүйлийн үнэ багтжээ. Энэхүү сонсогч түмэндээ халуун дулаан яриа өрнүүлж дурсамжтай өнгөрүүлэх цэнгүүнд хайртыгаа урьж нэгэн үдшийг хамтдаа хүндэлж явдаг эрхэм уран бүтээлчдийгээ өнгөрүүлээрэй. 

Дашрамд дуулгахад, тус тоглолтын үеэр та бүхэн гэрэл зурагчид, сэтгүүлчид ирж папараци хийх байх хэмээн санаа зовох зүйлгүй.