БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино Хятад улсад өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Уг киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. 

Тус киног үзсэн олны танил эрхэмүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болсон. Ү.Хүрэлбаатар "гайхамшиг" хэмээсэн. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж шүүмжлэв.