Төрийн минь сүлд өршөө
2013/06/02
Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 1-ээс тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ 222900 төгрөг болжээ.
Гэсэн хэдий ч одоо байгаа тэтгэврийн хамгийн доод хязгаар 180300 төгрөг байна. Яагаад үүнийг дурьдаад байгаагийн учир нь хүн насаараа цаг завгүй ажиллаж, бие хүчээ зориулан хөдөлмөрлөж, өөрийн хөдөлмөрийн хэсгээс даатгал төлөөд ажлаас чөлөөлөгдсний эцэст тэтэвэрт гардаг. Энэ нь тухайн үед ажил мэргэжил, ажилласан хугацаанаас хамааран ялгаатай дүн тогтоогддог.
Хуулиндаа бол тэтгэвэр олгох нас нь эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн байх, 20-иос доошгүй жил шимтгэл төлж ажилласан байх, тухайн хүн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн байх гэсэн заалттай байна.
Гэтэл бичиг баримт, ажиллаж байсан газрын хариуцлага алдах гэх мэт өчнөөн зүйлүүдээс болж тэтгэвэрт гарах нас болчихсон хэдий ч ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарч чадахгүй хүмүүс олон бий. Мөн дээрээс нь нэмж хэлэхэд засаг төр өөсдөө өгч байгаа юм шиг ундууцан дургүйцэж, бөөн юм болж байж нэг өгдөг. Үнэндээ тэтгэвэр чинь өөрөө хөдөлмөрлөн авч буй цалингаасаа шимтгэл төлж, орсон орлогоосоо суутгуулсан хураамжаа сар болгон тэтгэвэр гэх нэрийдлийн дор авдаг зүйл.
Хуучны гэх хөгшчүүл засаг төрдөө үнэнч, сэтгэл зүрхээрээ зүтгэж, ажиллаж байсан даа ч тэр юмуу төрийн минь сүлд өршөө, төр засгийн минь буян биднийгээ харж үзэж байна хэмээн ойлголттой явах нь бий. Бид үүнийг хичнээн тайлбарлаад, ойлгуулах гээд ч хэрэггүй мэт санагдах юм.
Саяхан би нэгэн өвөөтэй тэтгэврийн талаар нь яриа өрнүүлсөн юм. тэр өвөө бол насаараа нам засгийн ажил хийж, ард олны төлөө тэмцэж, аливаа зүйлд манлайлагч, удирдагч, дарга цэрэг байсан, дайны нэг нүүрийг үзсэн буурьтай хөгшин байсан юм. Бид хоёр тэтгэврийн талаар яриа өрнүүлж би одоогийн байгаа цалин хөлсний байдал, шимтгэл зэргийн утгыг тайлбарлан ярьж өгсөн юм. Таны тэтгэвэр авч буй бол таныг төр засаг шагнаж, төрөөс өгч байгаа зүйл биш шүү дээ. Та чинь 40 гаруй жил төрд ажиллаж, зүтгэснийхээ эцэст цалингаасаа суутгуулж байсан тэр мөнгөө л буцаан авч байна гэсэн үг шүү дээ гэж тайлбарлсан юм. Гэтэл тэр өвөө энэ бүгдийг ойлгож байгаа хэрнээ өөрийн үзэл бодолдоо үнэнч гэсэн байртай “Үгүй дээ охин минь төрийн минь сүлд өршөөг төр засаг минь л наддаа буянаа хайрлаж байгаа нь энэ” хэмээн зүтгэх өвөөг хараад тэр үеийн сэтгэл ямар агуу, ажилдаа үнэнч, улс орноо гэх сэтгэл нь ямар их байсан гэдгийг ойлгосон юм. Одоогийн засаг төр бужигнан үймэх болсонд гомдох гээд гомдож үл чадах тэр өвөөгийн сэтгэлд ямар их бодол байгааг, ямар их зүйл хэлмээр байгаа нь мэдрэгдэж байсан.
Насаар нь ажил хийлгэж, залуу насных нь сэтгэл, хүч бүгдийг зориулуулчихаад яагаад эргээд нэг тэр хүмүүсийг харж болддоггүй юм. Хүн энэ хорвоод төрөөд үхэх нь ижилхэн энэ хорвоод яагаад ингэж ялгаврлан, өөрөөр хандах сэтгэлтэй, өрөвдөх хайрлахыг мэдэхгүй чулуун зүрхтэн бий болчихсон юм бэ. Насаараа залуу явах юм шиг аашлах, хөгшин настай хүмүүсийг төвөгшөөх залуус, эрхмүүдийг олон харах боллоо. Энэ хүмүүс чинь харин ч бидний ирээдүйг цогцлоон бүтээсэн агуу үйлстэн хүмүүс юмсан. Үүнийг залуучууд минь нэг ч удаа болов оюун ухаандаа тунгаан үзээсэй. Төр засгийн эрхмүүд минь нэг мэргэн ухаандаа тунгаан тогтоогоосой.
Насаараа зүтгэсэн, ажилласан, зориулсан сэтгэлийг үнэлэн, түүний хариуд нь настай тэр хөгшчүүлд яагаад нэг ижил тэтгэврийн хувь тогтоож болддогүй гэж. Ядаж л ажилласан жилийнх нь хөлс мөнгийг үнэнчээр өгчихөж болддоггүй юм бэ. Энэ шимтгэл гээч хураагдсан мөнгө нь хаана хураагдаж байгаад хаанаас хэн тогтоож гаргаад байгаа нь огт тодорхойгүй бүх л зүйл нууцлагдсан хэвээр байх юм.
Баян ядуу гэж ялгалгүй бүгд л нас нэмж, өвгөн эмгэн болно. Ирээдүйд та ч гэсэн тэтгэврийн насанд очно. Тэр үед идээд, хэрэглээд барахааргүй насны хөрөнгөө хураачихдаг л юм биш бол бүгд л Төрийн минь сүлд өршөө гээд суух цаг байгаа санагдана.
Я.Соёлоо
Зочин · 2013/06/03
sain niitlel bolson bn. zaluu hvmvvsiin tal huwi n gsn iim bodoltoi bgasai. ugasa deedeh n suudalaa olohgui bol doodoh n guidelee olohgui gdg dee. ene setguulchid ireedvi bn shv. sonin sedew sain songoj avsan bn. amjilt hvsie
Зочин · 2013/06/03
Bugd adilhan tetgeveriin huvi gej yu yariad bgan be! Haana yamar nuhtsuld ajillaj bsan ene ter olon huchin zuilees tetgever yalgaatsai l bna shdee ene chine haana ch bdag zuil shuudee. Engiin jishee Gal sonoogch hun TYK-iin ajiltantai adilhan tetgever togtoolgovol ene chine harin yalgavarlan gaduurhal boloh bishuu! Ene hesgees busad n ***n niitlel boljee. Gehdee niitlel bichhiinhee umnu joohon bodoj bj bichee! Amjilt husey
Зочин · 2013/06/03
**********