“21” худалдааны төвд гарсан галаас дөрвөн хүнийг аврав
2015/03/09
Сүүлийн үед ахуйн шинжтэй гал түймрийн дуудлага ихсээд байгаа билээ. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “21” худалдааны төвд гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсныг, гал сөнөөгчид аварсан байна. Тавдугаар давхарт байсан 8 - 52 настай дөрвөн иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчидхүлээлгэн өгсөн байна. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.
Одоогоор гал түймэр бүрэн унтарсан бөгөөд гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.