“Оюутан цэрэг” хөтөлбөр эхэллээ
2015/03/10
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан.
Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгожээ.
"Оюутан цэрэг" хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан санаачлаж байсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд тун амжилттай хэрэгжсэн гэж олон нийтээс эерэг үнэлгээ аваад байгаа юм.