62-р сургуулийн багш нар ажилт хаялт зарлан сурагчид хохирч байна Гантөмөр сайд аа
2015/03/10
62-р сургуулийн багш нар ажилт хаялт зарлан сурагчид хохирч байна Сүүлийн жилүүдэд ямарваа нэг албан тушаалын төлөө тэмцэх нь хэрээс хэтэрлээ. Дээгүүрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг СХД-ийн Нийслэлийн тэргүүний 62-р дунд сургуулийн захирлын албан тушаалын улмаас үүссэн маргаан багш нарын ажил хаялт болон үргэлжилжээ.
Ажил хаялт баасан гараг хүртэл үргэлжлэх учраас энэ хугацаанд хүүхдүүд хохирч байгаа юм. Тус сургуулийн эцэг эхчүүд сургуулийн нөхцөл байдалд таагүй хандаж, иргэдийн хүүхдийг албан тушаалын төлөө хохироож байгаа сургуулийн удирдлага, багш нарыг буруутгаж байна. Тус сургуулийн захирлаар өмнө нь Сарантуяа ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалтаар Батжаргал захирал болсон байна. Харин Сарантуяа захирал өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан учраас ажлаа авахаар сургууль дээрээ ирснээс үүдэж, тус сургуульд бужигнаан үүсчээ.
Сургуулийн багш нарын нэг хэсэг нь Сарантуяа, нөгөө хэсэг нь Батжаргалын талд орж, хоёр хуваагдсан байдалтай байгаа аж.
Ямартаа ч захирлын албан тушаалын энэ хэрүүл маргаанд сурагчид хохирох ёсгүй. Тиймээс энэ асуудал салбар яамдууд нь анхаарлаа хандуулан яаралтай арга хэмжээ авахыг эцэг эхчүүд хүсч байгаа юм.
Зочин · 2015/03/20
Багш нар гэж даварсан, улс төржиж сонгуулжсан, эрх ашгаа бодсон, мөнгөний хойноос улалзсан хуучин социализмаа санагалзсан дуракууд байна аа
Зочин · 2015/03/11
nogoo songon ***lgaruulat yasan be
Зочин · 2015/03/11
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/11
******сайн албан ту******лын хэнээтнүүдээс болж ингэж хүүхэд хохироож болохгүй одоо бүүр сургууль цэцэрлэг хүртэл албан ту******лын дайн болох нь ээ