Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэлийг  энэ сарын 20-ны өдөр суллагдана гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа.  Тэгвэл  Г.Сарангэрэл энэ сарын 20-нд бус ирэх сарын 10-ны өдөр суллагдах юм байна.  

Г.Сарангэрэлд нэг жилийн хорих ял Улсын дээд шүүхээс  оноосон. Тэрбээр  2014-03-01-ны өдөр саатуулагдсан бөгөөд түүний саатуулагдсан хугацааг  хорих яланд нь багтаасан. Гэхдээ  тэрбээр уг хэрэгт  шалгагдаж байх хугацаандаа батлан даалтаар гарсан байсан юм.  Тиймээс батлан даалтад байсан өдрийг нь хорих яланд нь оруулаагүй бөгөөд  ирэх сарын 10-ны өдөр суллагдах ажээ.

 Э.Мөнгөн