“Хулхи эх орончид”-ыг “намная” !!!
2015/03/11
шог зургийг С.Цогтбаяр
Нэн тэргүүнд дурдаж хэлэхэд, сонгогч олонд нэр нүүр олох гэсэн “хулхи эх орончид” буюу ард түмэн, эх орон хэмээн цээжээ дэлдсэн УИХ-ын гишүүд, мөнгө төгрөг, ашиг хонжоо хайсан иргэний хөдөлгөөнийнхөн хоёроос болоод балрах нь, энэ улс орон. Байдал энэ чигээрээ байвал бид улам л доройтох нь.
“Шинэчилнэ”, “шийднэ” гэсээр хоёр ч Засгийн газрын нүүр үзлээ. Шинэчлэгдсэн ч үгүй, шийдсэн ч үгүй. Эдийн засгийн байдал улам л хүндэрч, нийгмийн амьдрал уруудсаар. Ядахад энэ засгийн үед яасан ч олон “Хулхи эх оронч”-той болчихсон юм. Мал аж ахуй, уул уурхайгаас өөр үнэт өв хөрөнгөгүй Монгол Улсыг энэ олон “хулхи эх орончид” сүйд хийх нь. Нэг ашиглалтын лиценз гаргаад гаднын хөрөнгө оруулагч оруулах гэхээр л иргэний хөдөлгөөнийнхөн талбай дээр жагсаж өлсөнө. Харин Төрийн ордон дотор хэдэн эх орон гэж цээжээ дэлдсэн нөхөд нь тэдний галыг улам өрдөнө. Магадгүй ордон дотор суудаг энэ “хулхи эх орончид”-ын явуулгаар ч талбай дээр жагсдаг юм билүү, хэн мэдлээ.
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Оюутолгой гээд том орд газруудад гэрээ хэлцэл хийгдэхээр өнөөх л “хулхи эх орончид” эсэргүүцэж, улмаар талбай дээр иргэний хөдөлгөөнийхөн гарч ирнэ. Байдал ийм байхад хөрөнгө орж ирэхгүй шүү дээ. Бид улам л өлсөнө гэсэн үг. Хамгийн сүүлд гэхэд л Гацууртын ордыг ашиглах тухай хууль батлагдсантай холбогдуулан бөөн шуугиан дэгдэв. Ордон дотор хэсэг “хулхи эх орончид” цамнаж, талбай дээр хэсэг иргэд жагсаж, сүүлдээ өлсгөлөн зарлав. Одоо тэмцсэн тэмцээгүй, Гацууртын орд газар ашиглагдах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихлаа.
Бидэнд өнөөдөр экспорт хийгээд мөнгө олчих үйлдвэр технологи юу ч байхгүй. Бүх зүйлээ импортоор буюу ханш нь 2000 төгрөгийн босгот тулчихсан ам.доллароор худалдан авдаг. Гадагшаа экспорт хийж, улсынхаа хэтэвчийг зузаалдаг ганц зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн. Маш өчүүхэн хэсэг нь малаас авч буй түүхий эд. Өөр юу ч байхгүй. Өөрт байгаа зүйлээ л борлуулж бид бүтэн улс шиг амьдарна биз дээ. Гэтэл хэсэг “хулхи эх орончид”, олз хайсан иргэний хөдөлгөөнийхнөөс болж нийт ард түмэн өлсч ундаасах учиргүй юм.
Энэ бүгдийг таслан зогсоох эрх нь өлсөөд байгаа ард түмэн бидний өөрсдийн гарт бий. Нөгөө нэг зогсоох арга нь дүлий дүмбэ сууж, энэ зүгээс ашиг хүртээд байгаа түшээдэд ч байгаа шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхөн болон “хулхи эх орончид”-ын яаж аашилж байгааг мэдсээр байж чимээгүй сууж байгаа түшээд ч үүнд буруутай. Тэд үнэн мөнийг хэлээд “эх орончид”-оо загнах гэхээр ард түмний дэмжлэгээс холдоно гэж айдаг. Үхтлээ айдаг. Иргэний хөдөлгөөнийхөнг гараад загнах гэвэл бүр ч их айна. Ард түмэн бид ч нэг их нутаг усандаа хайртай дуртай хүмүүс “хулхи эх орончид” болон иргэний хөдөлгөөний хэдээ орой дээрээ шүтнэ. Бүр тэднээс болж өөрсдөө өлсч байгаагаа ч мэдэхгүй тэднийгээ өмөөрнө. Жагсаал цуглаанд нь нэгдэнэ. Тэгсэн хэрнээ өөрсдөө хулгайгаар “нинжа” маягаар уул усандаа ханддаг ийм л ард түмэн санж.
Юуг нь харамлаад байгаа юм. Ухаад ашиглахыг нь ашиглаад улсынхаа эдийн засгийг эргэлтэд оруулах цаг нь болсон. Яах гэж хадгалаад байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ ашиглаад үйлдвэр олноор байгуулж, ирээдүйн боловсролдоо хөрөнгө оруулалт хийвэл болоо юм биш үү. Нөхөн сэргээлтээс эхлээд татвар гувчуур нь л ном журмын дагуу яваад байвал өөр юу хэрэгтэй юм бэ. Энэ олон “хулхи эх орончид”-ыг “намнах” цаг нь болсон юм биш үү.
Н.Дөл
Зочин · 2015/03/12
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/12
http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do****
Зочин · 2015/03/12
Өмхий ардчилал гарч ирэхээс өмнө олон зүйлийг өөрсдөө чадлаараа л хийдэг байсан юм. Хамгийн гол нь амьдрал асар амар амгалан байлаа. Энэ нийтлэлийн эхний үг болох хулхи гэдгийг хасчихвал ардчилсан намын өмхий хятадуудын санаа явж байна. Тиймээс эх орончдоо алуулахаас өмнө энэ ардчилсан намын хятадуудыг ёстой хулхи ардчилалтай нь хамт булшилцгаая. Ард түмэн минь сэр сэр. Тэмц, тэмц. Эс бөгөөс удахгүй алхах газар, амьсг******** агаар олдохгүй бузар хятадуудаас худалдаж авах болно шүү
өндөр болгох нууц · 2015/03/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Баяр · 2015/03/12
Зөв Н.Дөлөөс эхэлье