Монголын Оюун Ухааны Академийн хөтөлбөрийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй “Гоц Жаалууд” болон “Бяцхан Сондор” цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд чээж бодолт, спорт өрөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Чээж бодолтын тэмцээнд  Паритметик сургалтандаа бүрэн хамрагдаж дууссан хүүхдүүдийн тэмцээн 3 үе шаттай болсон байна. Тэмцээний эхний шатанд нийт 70 хүүхэд оролцох байснаас 63 хүүхэд оролцсон бөгөөд хоёрдугаар шатандаа 40 хүүхэд шалгаруулах байснаас 40-43 байранд байгаа хүүхдүүдийн оноо тэнцжээ. Нийт 43 хүүхэд шалгарсан бөгөөд гуравдугаар шатандаа шилдэг 20 тамирчин шалгарч 4, 5, 6 гэсэн насны ангилалдаа аваргуудаа тодруулсан байна.

Шилдэг 20 тамирчнаас: 4 насны ангилалд:

1-р байр: Мөнхбаярын Сайханбилэг /Бяцхан Сондор цэцэрлэг/

2-р байр: Батзаяагийн Номундарь /Гоц Жаалууд цэцэрлэг/

3-р байр: Ганбатын Дөлгөөн / Бяцхан Сондор цэцэрлэг/

5 насны ангилалд:

1-р байр: Гансүхийн Замилан /Бяцхан Сондор цэцэрлэг/

2-р байр: Жаргалангийн Төгөлдөр / Гоц Жаалууд/

3-р байр: Лхагвадэмбэрэлийн Чинтүшиг / Бяцхан Сондор цэцэрлэг/

6 насны ангилалд:

1-р байр: Галбадрахын Мичидмаа / Бяцхан Сондор цэцэрлэг/

2-р байр: Болд-Эрдэнийн Анударь / Бяцхан Сондор цэцэрлэг/

3-р байр: Ганбатын Элбэгзаяа /Гоц Жаалууд цэцэрлэг/