Эрх мэдлээр дамжин эд хөрөнгө рүү тэмүүлэх шунал хаана хүргэнэ вэ? /цуврал нийтлэл-2/
2015/03/12
Налайх дүүргийн засаг захиргааны түшмэдүүд эрх мэдлийг эд хөрөнгө олох арга гэж ойлгож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад тэд хэрхэн эрх мэдлээ урвуулан ашигладаг болохыг илэрхийлсэн мэдээлэлийг хүргэе
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч “Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүү, мөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дулааны цахилгаан станцын дарга М.Өсөхбаяр нар өөр хоорондоо үгсэн тохиролцож Налайх дүүрэгт их хэмжээний хохирол учруулжээ. Тэдний бусармаг явдал ингэж эхлэжээ.
2014 оны намраас эхлэн Найлайх дүүргийн Тохижилт үйлчилгээ НӨҮГ-ын бүртгэлтэй, дүүргийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн газарт “Ундрах дөл” ХХК-ийн захирал М.Дашхүү нүүрсний ил уурхайг хууль бусаар ажиллуулан, нүүрс олборлолт явуулан ашиглаж эхлэжээ. Гэтэл Монгол улсын иргэн, хувь хүн, аж ахуйн нэгж хэн боловч газрын хэвлий дэх баялагийг олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэхийн тулд Ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр батлагдсан нөөцийг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулахын зэрэгцээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагуудаар гаргуулан уулын ажлын төлөвлөгөөг ч ашигт малтмалын газраар батлуулсан байх ёстой байдаг хууль дүрэм одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байхад М.Дашхүү энэ бүхнийг үл тоомсорлон, зөвхөн Дүүргийн засаг даргын зөвшөөрөлтэй нэрээр хууль зөрчин үйл ажиллагаа явуулж эхлэжээ. Ингэж л тэд эрх мэдэлдээ дулдуйдан дүүргийн тусгай хэрэгцээний газар руу “шунахайн сэтгэлээр” халджээ.
Ингэхдээ М.Дашхүү нь Засаг дарга Х.Болдбаатараас дээрх тусгай хэрэгцээний газарт нүүрс олборлох хууль бус эрхийг авч, гаргасан нүүрсээ Дулааны Цахилгаан станцын дарга М.Өсөхбаяртай тохиролцон, тэдний байгууллагад тонн тутмыг 34.000 төгрөгөөр нийт 30 мянган тонн нүүрс нийлүүлэх хууль бус тендерийн гэрээг байгуулан ажиллах болжээ. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос тонн нүүрс тутмыг 24.0 мянган төгрөгөөс ихгүй үнээр авах ёстой журам үйлчилдэг атал ДЦС-ын дарга С.Өсөхбаяр түүнийг үл тоон өндөр үнээр нүүрс нэртэй нунтаг хог хаягдлыг худалдан авч дүүргийн төсөвт нийтдээ 2.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа ажээ. Дээрх нь “Ундрах дөл” ХХК-ийнхан нунтаг голдуу чанар муутай нүүрсээ Дулааны станцад нийлүүлээд, чанартай нүүрсээ хот руу ачуулан иргэдийн хэрэгцээнд зориулан худалдан борлуулах болжээ.
Х.Болдбаатар дарга гар аргаар нүүрс олборлохыг чанар стандартын дагуу явуулах шаардлагатай гэх нэрийдлээр ихээхэн хүнд сурталтайгаар олгож, нүүрс олборлогчдын тоог хязгаарлан, олон арван хүнийг ажил орлогоос нь салгасан атлаа зөвхөн М.Дашхүүгийн уурхайд “Ногоон гэрэл”-ээр ажиллах зөвшөөрөл өгсөн нь дүүргийн жирийн уурхайчин энгийн хүмүүсийг бухимдуулахад хүргэсэн гэнэ билээ. Ингэж дүүргийн Засаг дарга, дүүргийн нэг намын ИТХ-ын төлөөлөгч нартайгаа хуйвалдан хууль бусаар хөрөнгөжиж байгаа тухай мэдээлэл гомдол АТГ газар болон холбогдох газруудад хүрч, өдгөө шалгагдаж эхлээд байгаа ажээ.
Эрх мэдлийг эд хөрөнгө олох арга болгон улайрагсдын увайгүй үйлдэл үүгээр дуусаагүй ажээ. Энэ тухай дараагийн цувралд өгүүлэх болно.
Ц.Мөнх
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1958.mn · 2015/03/13
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!