2020 он гэхэд манай улс цахилгаан, дулааны хомсдолт орох магадлалтай
2015/03/12
Цахилгаан дулааны станцууд 2020 он гэхэд оргил үедээ тулна гэдгийг судлаачид хэллээ. Хэрвээ Монгол Улс өнөөдрийн байдлаараа байвал цаашид гадаад улсаас эрчим хүчний хараат байдалд орохоос гадна бусад салбарын хөгжлийг доош татах нөхцөл байдал үүсэх магадлалтай байгаа юм.
Манай улсын цахилгаан дулааны станц 30-50 жилийн насжилттай юм байна. Гэтэл энэ хугацаанд томоохон цахилгаан станц барьж байгуулаагүй гэнэ. Харин өнөөдрийн байдлаар манай улсад байгаа цахилгаан станцууд 1000 мВт цахилгаан дулаан үйлдвэрлэж байгаа юм. Тэгвэл жил ирэх бүр цахилгаан, дулааны хэрэглээ 10 хувиар өсөн нэмэгдэж байна. Дээрээс нь бид нийт хэрэглэж байгаа цахилгаан, дулааныхаа 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж байгаа юм.
Тиймээс цахилгаан, дулааны шинэ станц олныг барих шаардлага тулгарч байгааг Эрчим хүчний сайд хэллээ. Эрчим хүчний яамны хийсэн тооцооллоор 2020 он гэхэд Монголчууд 2000 мВт эрчим хүч хэрэглэхээр байгаа гэнэ. Мөн аваарын 400 мВт эрчим хүчний нөөцтэй байх шаардлага бий болж байгаа юм байна. Иймээс ойролцоогоор 1400 мВт цахилгаан үйлдвэрлэх чиглэлд төр засгийн зүгээс анхаарч томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 88 тэрбум төгрөг зарцуулагдах ажээ.
Монголчууд бид 2014 онд 6,7 тэрбум кВт цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. Үүний 5,3-ыг дотооддоо, 1,4-ыг БНХАУ болон ОХУ-аас худалдан авчээ. Харин 2014 онд Улаанбаатар хотод цахилгаан хэрэглэдэг айл, өрх 35 мянга 922 оор нэмэгдсэн бол дулаан хэрэглэдэг айл 40 мянга 352-оор нэмэгджээ. Энэ мэтчилэн жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадал бүхий цахилгаан, дулааны эрчим хүчийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Ингэхдээ өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн цахилгаан, дулааны станцууд эхнээсээ ашиглалтад орж байгаа гэдгийг Эрчим хүчний сайд дуулгалаа. Тухайлбал, дулааны цахилгаан станц 3-ын 50 мВт-өргөтгөл 2014 оны 6 дугаар сард ашиглалтад орсон бол тус станцын 9-р зуухны сэргээн босголтын ажил 2015 оны 2 дугаар сард ашиглалтад оржээ.
Түүнчлэн дулааны цахилгаан станц 4 –ын 123 мВт-ын өргөтгөл 2015 оны 3 сарын эхээр сүлжээнд холбогдож хэрэглэгчдэд цахилгаан, дулаан түгээж эхэлсэн бол Амгалангийн дулааны станц 2015 оны 6 дугаар сард ашиглалтад орох юм байна. Ийнхүү ирэх намар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны эрчим хүчээр бүрэн хангагдана гэдгийг Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн юм. Дээрх ажлууд бүгдээрээ улсын төсвийн хөрөнгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн гэнэ. Харин 2015-2016 онд Улсын төсвөөс 88 тэрбум төгрөг энэ салбарт зарцуулахаар болсон байна.
Тиймээс эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хувийн хэвшил, болон гадаадын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа юм. Мөн 2015-2016 онуудад эхлэх бүтээн байгуулалтын ажлууд 2019-2020 он гэхэд эхнээсээ ашиглалтад орно гэдгийг тус салбарынхан хэллээ.
Дашрамд дурдахад, өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд нь 30-50 жилийн насжилттай бөгөөд энэ хугацаанд техник технологийн шинэчлэл хийхээс илүүтэй эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байсан гэнэ. Тиймээс цаашид дээрх станцуудын техник, технологийн шинэчлэлд анхаарч ажиллана гэдгээ Эрчим хүчний сайд онцолсон юм.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/03/16
урамтай бүтээн байгуулалт... урагшлах хөгжлийн суурь...
Зочин · 2015/03/14
Мөнгө олох амархан арга. Тур******д доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой.
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna
Зочин · 2015/03/13
Архангай аймагт халаалтын үнэ 50хувь, цэвэр усны үнэ 90хувь, цахилгааны үнэ 10хувь нэмэгдчихжээ, цалин нэмэгдэхгүй дарга нар нь тоохгүй яалтай билээ
БЭСТА · 2015/03/13
БЭСТА-гийн түрээсийн байрнууд даатгалд хамрагдлаа. www.besta.mn сайтад яг одоо 276-н зарах болон түрээслэх байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл байна. Утас: 9888-2211, 7730-0099
Зочин · 2015/03/13
2020 гэхэд дампуурах гэж байж юуны чинь цахилгаан дулаан бэ Тэр тээ тэргүй Хятадууд хангаад өөд нь татаад авчих байх
Зочин · 2015/03/13
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna
Зочин · 2015/03/13
ARD TUMEN MUNGGUI HYAMRAL NEREN DOOR YADUURCH BHAD AHIJ MUNGU UNEE NEMEED ULAM HEVTSEN DEER NI DEVSLEJ BH SHIV!!! ARD TUMNII BURUU YU ENE TSAHILGAAN STANTS BARIAGUI UCHNUUN MUNGU TSAG HUGTSAA BSAN CH HEDEN SAID NAR NI BUGS BUURNII HERUUL HIISEER BARSAN!!! IIM ARCHAAGUI TURTEI BJ ARD TUMNEE ULAM SOHRUULSEER L!!!!