Долоон настайгаасаа эхлэн Цирк хэмээх их айлын хаалгаар орсоноос хойш шантрах үе хэдий их байсан ч гэсэн энэ бүхнийг ардаа орхин, давж чадсан, өөрийгөө ялан дийлж, мөрөөдлөө биелүүлж яваа уран бүтээлч бол Э.Лхагва-Очир.

Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг гэдгийг андахгүй мэднэ. Галын домог тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулсан уран нугараач эрхэм. Тэрбээр саяхан дэлхийн алдартай брэндийн рекламанд тоглож олон бүсгүйчүүдийн харцыг булаав. 

МУСТА чадварлаг уран нугараач залуу тачаангуй төрхөөрөө “Sakho jewellery” -ийг чимсэн байгаа нь булчинлаг биеийг биширдэг хүмүүсийг дуу алдуулж байна.

 

Д.Ана