Долоо хоногийн тойм
2015/03/13
Дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлосон онцлох нийтлэл, мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна.
-62-р сургуулийн багш нар ажилт хаялт зарлан сурагчид хохирч байна Гантөмөр сайд аа-
62-р сургуулийн багш нар ажилт хаялт зарлан сурагчид хохирч байна Сүүлийн жилүүдэд ямарваа нэг албан тушаалын төлөө тэмцэх нь хэрээс хэтэрлээ. Дээгүүрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг СХД-ийн Нийслэлийн тэргүүний 62-р дунд сургуулийн захирлын албан тушаалын улмаас үүссэн маргаан багш нарын ажил хаялт болон үргэлжилжээ.
Ажил хаялт баасан гараг хүртэл үргэлжлэх учраас энэ хугацаанд хүүхдүүд хохирч байгаа юм. Тус сургуулийн эцэг эхчүүд сургуулийн нөхцөл байдалд таагүй хандаж, иргэдийн хүүхдийг албан тушаалын төлөө хохироож байгаа сургуулийн удирдлага, багш нарыг буруутгаж байна. Тус сургуулийн захирлаар өмнө нь Сарантуяа ажиллаж байсан бөгөөд сонгон шалгаруулалтаар Батжаргал захирал болсон байна. Харин Сарантуяа захирал өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан учраас ажлаа авахаар сургууль дээрээ ирснээс үүдэж, тус сургуульд бужигнаан үүсчээ.
Сургуулийн багш нарын нэг хэсэг нь Сарантуяа, нөгөө хэсэг нь Батжаргалын талд орж, хоёр хуваагдсан байдалтай байгаа аж.
Ямартаа ч захирлын албан тушаалын энэ хэрүүл маргаанд сурагчид хохирох ёсгүй. Тиймээс энэ асуудал салбар яамдууд нь анхаарлаа хандуулан яаралтай арга хэмжээ авахыг эцэг эхчүүд хүсч байгаа юм.
-№ Нэг худал хэлэв үү № хоёр хууль зөрчив үү-
-Ц.Элбэгдорж хоёр жилийн дараа улс төрөөс гарахаа зарлалаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн дэлгэцээр бүтэн хоёр цагийн турш “Цензуртэй” ярилаа. Ингэхдээ бүр эртнээс бэлдсэн мэт асуулт асууж бас хариулж байгаа хоёр маш цензуртэй ярив. Монгол төрийн №1 эрхэм “Цензургүй ярина” гэх сураг хэдэн өдрийн өмнөөс цахим ертөнцөөр цацагдаж, энэ хэрээр олон ч хүн нэвтрүүлгийг үзсэн бололтой юм. Твиттер, фэйсбүүкийнхэн хэдэн өдөр мөлжихөөр ганц сэдэвтэй боллоо. Олон нийт ийнхүү “Цензургүй яриа”-г цэгнэхдээ Ерөнхийлөгчийн бантаж балартсан, сэтгүүлчийн эрдэж бярдсаныг гайхаж байна. Энэ ч үнэний ортой. Харин эцсийн дүндээ худал үнэн нь мэдэгдэхгүй, олны дунд домог мэт яригддаг асуулт бүрт Ерөнхийлөгч хариулт өгсөн, зарим үед том хүн, том сэтгүүлч хоёрын дундах яриа гэхэд итгэмээргүй, хэвлэлийнхний хэлээр бол “шар” талдаа ярилцлага болсонтой маргах хүн цөөн болов уу. Асуудал үүсэх бүрт Монгол төрийн тэргүүн тэр бүр хариулт, тайлбар өгөөд байдаггүй учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ ярилцлага өнөөдөр ч ярианы сэдэв хэвээрээ байна. Харин Төрийн тэргүүний энэ удаагийн ярилцлага уучлалд чиглэсэн байлаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийлж, манай улсын анхан шатны шүүхээс 5-10 жилийн ял сонсоод байсан Жастин Капла нарын гадаадын гурван иргэнийг уучилсан явдал өнөөдөр ч халуун сэдэв хэвээр байна. Тиймээс энэ уучлалтай хол- боотойгоор ¹1 эрхэм буюу Ерөнхийлөгчийг чиглэсэн дай ралт гаарч, Төрийн тэргүүнийг хариуцагчаар татсан маргаан Үндсэн хуулийн Цэцэд үүсэхээр болоод буй. Асуудал ингэтлээ өндрөө авсан учраас Ерөнхийлөгч ийнхүү тайлбар өгсөн гэж харахаас өөр аргагүй.
ЖАСТИН КАПЛА НАРТ ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА
Аль аль талаасаа ихээхэн цензурдсэн ярилцлагаас харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хэн нэгэн татварын хэргээр шоронд суухгүй нь. Магадгүй энэ жишиг хэнбугай нь ч Ерөнхийлөгч болсон хэвээр үлдэх биз. Тэр дундаа гадаадын иргэд. Мэдээж энэ зарчмын анхны жишээ нь гадаадын иргэд болж буй нь асуулт дагуулж байгаа юм. Жастин Капла нарыг уучилснаа Ерөнхийлөгч “Энэ асуудлыг шийдэхдээ Монголоо бодож гаргасан. Өнөөдрийн байдлаар үндэсний 780 аж ахуйн нэгж татварын ямар нэгэн маргаантай байгаа юм билээ. Энэ дээр бид жишиг тогтоох шаардлагатай. Татварын аливаа асуудлаар аж ахуйн нэгжийг удирдаж байгаа хүнийг барьж хорьдог, шоронд хийдэг биш. Иргэний маргаан таслах байдлаар явах ёстой.
Үргэлжлэлийг эндээс уншаарай /Эх сурвалж: www.unen.mn/
-Өндөр цалинтай хэрнээ “байр” -гүй залуус-
Үндэсний статистикийн хорооноос улсынхаа эдийн засгийн байдалд судалгаа хийдэг. Тэгвэл иргэдийн дундаж цалин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 844 мянган төгрөг байна хэмээн тайландаа тусгажээ.
Иргэд үнэхээр ийм тооны цалин авдаг болов уу? Судалгаанд 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн ажээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 4 дүгээр улиралд нийт 34.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 844.0 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.8 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 905.1 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1479.2 мянган төгрөг юм байна. Харин хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 476.6 мянган төгрөгийн цалин өгдөг.
Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 560.7 мянга, 10- 49 ажиллагчтайнх 718.9 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 828.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 858.9 мянган төгрөг авдаг гэсэн судалгаа гарчээ. Харин 200 түүнээс дээш ажиллагчтайнх 1126.0 мянган төгрөг аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1016.9 мянган төгрөг, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 444.9 мянган төгрөг буюу хамгийн бага цалин авдаг юм байна.
Дээрх судалгаанаас харахад иргэдийн дийлэнхи нь 800 мянга гаргаж авдаг цалинтай бол өдийд залуу гэр бүлүүд ядаж нэг өрөө байртай болчихмоор санагдав. Тухайлбал, нөхөр нь уул уурхайн байгууллагад ажилладаг 1 сая гаруй төгрөгийн цалин авчихдаг. Эхнэр нь дундаж цалин болох 844 мянган төгрөгийн цалинтай. Ингээд бодоод үзэхээр нэг өрөө байр хамгийн дундаж үнээр 60 сая төгрөг гэхээр байртай болчихмоор үзүүлэлт гарч ирж байх юм. Гэтэл өдгөө шинээр байртай болж байгаа хүн цөөн. Залуу гэр бүлд хамгийн их тулгарч найман хувийн зээл дээрээ бүдэрч байгаа зүйл бол "цалин". Мөн урьдчилгаа мөнгө гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл эл дундаж цалин ийм өндөр гарч байгаа нь тун сонирхолтой. Одоо цалингаа арай хийн өгч байгаа байгууллага олон бий биз. Харин хувийн хэвшлийнхэн тэр бүр цалин нэмээд байдаггүй гэдгийг мэдмээрсэн. Өмнөх судалгаандаа дундаж цалинг 792.8 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 863.1 мянган төгрөг байна гэж тайлагнасан.
Үүнтэй та хэр санал нийлэх вэ.
-Г.Алтанхүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа-
Найз охиноо 48 цаг зодож хөнөөсөн гэгдээд байгаа Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1. зүйл буюу Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр гурван жилийн ял оноосон.
Анхан шатны шүүх Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзсэн бөгөөд энэхүү шийдвэрийг хохирогчийн тал хүлээн зөвшөөрөлгүй тул давж заалдаж байгаа.
Тэгвэл хоёр цагийн өмнө Г.Алтанхүүг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүхийн байранд эхэлсэн. Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа юм.
-“Макс трофи” буудлага спортын тэмцээний шилдгүүд тодорч эхэллээ-
Буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋''Макс трофи'' буудлага спортын тэмцээн өнөөдрөөс эхлэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдлаа.
Аваргуудыг эндээс
-Кондуктор, зорчигчтoй нийлж бусдын эрх чөлөөнд халдсан “бололтой”...-
Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн жолоочоос гадна кондукторуудын зан харилцааны талаарх санал гомдол нэлээд ирэх болсон бөгөөд бүүр сүүлдээ хүний биед халдсан нэгэн хэрэг гарчээ. Нийтийн тээврийн М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоот чиглэлд явдаг 3761 УНХ улсын дугаартай автобусны кондуктор н.Х гэгч нь дээрх зурагт нүдийг нь тагласан энэ охинтой хамтран бусдыг элдвээр доромжилж, зорчин явсан үйлчлүүлэгчийн гоо сайхан болон эрх чөлөөнд нь халдсан аж.
Тодруулбал энэ сарын 7-ны өдрийн 12 цагийн орчим Долоон буудлаас М:30 Вокзал-Япон цэргийн цогцолбор-Өвөр согоотын чиглэлд явдаг автобусанд нэгэн зорчигч эмэгтэй 15 настай охин, дөрвөн настай хүүгийн хамт суусан байна. Улмаар үнэгүй зорчих группийн үнэмлэхээ үзүүлэхэд “Шал хөгшин чавганцын үнэмлэх үзүүллээ” гэх мэтээр элдвээр хэлж доромжилжээ. Энэ үед тухайн зорчигчтой хамт явж байсан 15 настай охин нь 200 төгрөг өгөхөд 500 төгрөг нэхсэн байна. Хэдийгээр зорчигч охиноо сурагч гэдгийг хэлээд ч тусыг эс олж, багагүй доромжлуулжээ. Энэхүү маргаанд тус автобусанд сууж явсан зорчигч бүсгүй өөрийгөө кондуктор хэмээн хэлж хөндлөнгөөс оролцож, “Наад авгай чинь буухгүй бол хүүг нь буулгачихая. Тэгэхээр буухгүй яадаг юм” гээд хүүхдийг нь буулгахыг завдсан байна.
Харин энэ үед зорчигч эмэгтэй болон кондуктороос гадна маргаанд хөндлөгөөс оролцогч эмэгтэйн хооронд маргаан ширүүсэн улмаар зорчигч эмэгтэйг тухайн автобусны кондуктор, зорчигч бүсгүйн хамт ийнхүү нүүр нүдгүй зодож эрх чөлөөнд нь халдсан аж. Тэгвэл энэ хэргийн хохирогч эмэгтэй нь 90 хувиар группт орсон хүний асаргаанд байдаг нэгэн юм. Тэрбээр зүүн бөөр болон нойр булчирхайн их бие, сүүл хэсгээ тайруулах хагалгаанд орсон, биеэ хамгаалах чадваргүй нэгэн ажээ.
Биеэ хамгаалах чадваргүй иргэнтэй ёс бус харьцсан хэмээн Нийслэлийн тээврийн газраас н.Х кондукторыг Автотээврийн тухай хуулийг үндэслэн 30 000 төгрөгөөр торгоод өнгөрсөн байна. Харин бусдыг доромжилсон кондукторт ямар арга хэмжээ авсан талаар “Сайхан Ирээдүй” ХХК-тай холбогдоход “Яг манай кондуктор бусдад гар хүрээгүй. Тэр хажууд нь байсан охин зодсон юм билээ. Манай захирлаас тодруулаарай” гэсэн юм. Үүний дагуу тус компанийн захирал н.Болдбаатартай холбогдоход “Тухайн зорчигч надтай холбогдсон. Эрх чөлөөнд нь халдсан хэрэг байна.
Тиймээс хуулийн байгууллагад ханд гэдгийг зөвлөсөн байгаа. Улмаар тэр өдөр кондукторыг ажлаас нь буулгасан. Кондуктортай уулзаж тодруулахад би зодоогүй ээ. Зодоон хийхэд нь салгасан гэдгийг хэлсэн. Жолоочоос энэ хэргийн талаар тодруулсан. Улмаар бүх ажилчдын хурал хийж, анхааруулга зөвлөгөө өгсөн байгаа. Дараа нь тухайн зорчигчтой би уулзсан байгаа. Тухайн зорчигч цагдаагийн байгууллагад хандсан. Бид хуулийн байгууллагын шийдвэрийг харж байж ямар арга хэмжээ авахаа шийдэх болно гэдгийг учирласан байгаа.” гэдгийг тайлбарласан юм. Уг хэргийг өнөөдөр хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хүний эрх чөлөөнд халдсан гэгдээд байгаа кондуктор ажлаа хийж байгаа ажээ.
-СХД-ийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасаг үйлчлүүлэгчээсээ авлига өгөхийг шаардаж байна-
Төрийн байгууллага ачаалал ихтэйгээс болоод хүнд суртал үүсэж иргэдийг бухимдуулдаг нь нууц биш. Тэгвэл энэ үзэгдлийг дагаад сөрөг дагавар гарах болсон байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасгийн мэргэжилтнүүд яаралтай лавлагааг гаргахдаа мөнгө харж өгдөг байна. Тодруулбал энгийн лавалгааг 5 000 төгрөгийн хураамжийг төрийн санд тушаасны дараагаар ажлын 3 хоногт шийдвэрлэдэг байна. Гэвч ажлын гурав хоногт шийдвэрлэдэггүй, иргэдэд чирэгдэл учруулдаг байна. Хэрвээ лавлагаа авахаар яарч байгаа бол шуурхай үйлчилээг авах боломжтой. Үүний тулд 10 000-50000 төгрөгийн хураамжийг төрийн дансанд тушаана. Улмаар үйлчилгээгээ шуурхай авна гэх боловч дор хаяж 4-5 цаг хүлээлгэж чирэгдүүлдэг байна. Харин үүнээс хурдан шууд авах бол тухайн лавлагааны ажилтны өгсөн хэн нэг иргэний нэр дээрх данс руу 100 000 төгрөгийг шилжүүлэх ёстой болдог байна. Өөрөөр хэлбэл лавлагааны мэргэжилтэн 100 000 төгрөгийг хувийнхаа дансанд шилжүүл гэсэн мэссэж явуулж, мөнгө хийсэн иргэнд тэр даруйд нь хүссэн материалыг хэвлэж өгдөг байна. Тэгвэл энэ хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн тасгийн дарга Г.Цолмонгоос тодрууллаа.
- Лавлагаа авахаар ирсэн иргэнд мэргэжилтэн хувийн данс руу 100 000 төгрөг шилжүүлбэл яг одоо гаргаж өгнө гэсэн байх юм. Та энэ талаар тайлбарлахгүй юу?
- Тийм юм бол байхгүй. Манай эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа бол хуулинд заасан хугацаагаараа ажлын тав хоногийн дотор өгөх хуультай. Үүнтэй уялдаад Засгийн газрын 237-р тогтоол гарсан байдаг. Үүний дагуу эд хөрөнгийн лавлалааг яаралтай үйлчилгээнд ажлын найман цаг, энгийн үйлчилгээ нь ажлын гурван өдөрт багтааж гаргаж байгаа. Энгийн үйлчилгээ бол таван мянга, яаралтай бол арван мянган төгрөг.
- 100 000 төгрөгийг хувийнхаа данс руу шилжүүлсэн байна?
- Баримт нь хаана байна? Тийм зүйл байх ёсгүй. Хэрвээ тийм баримт нь, утасны дугаар нь байвал шалгадаг байгууллага нь шалгана. Манайд бол тийм юм байхгүй.
- Алдаа гаргасан хүнд ямар хариуцлага тооцох уу?
- Ажлаас чөлөөлнө. Өөр холбогдох ямар арга хэмжээ байна, түүний дагуу арга хэмжээ авна.
Өмнө нь тус байгууллагад ийм асуудал гарч байгаагүй гэнэ. Тухайн иргэний хүсэж байгаа лавлагаа хичнээн ажиллагаатайгаас шалтгаалаад өдөрт 30-35 иргэнд тус тасаг үйлчилдэг байна.
Баримтыг эндээс үзээрэй
Тоймыг бэлтгэсэн:Х.Даваа
Зочин · 2015/03/16
INTERNETEER MONGO OLOHIIG HUSEJ BGAA HUMUUST http://referralvibe.com/?reff=12489 orood burtguuleerei shuud 25 do**** tsaah ni uuruu munguu tsugluulna
өндөр болгох нууц · 2015/03/14
15-35 насныханд зориулсан Өндөр болгох НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮