Сүүлийн үед нийгэм даяараа олон нийтийн байгууллага, олон нийтийн өмч, хөрөнгө гэж ярих боллоо. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийнх байх ёстой гэж шаагицгаах болж. Олон нийтийн байгууллага гэж хэнийх ч биш байдаг.

Эзэнгүй гэсэн үг. Эзэнгүй гэдгийн тод жишээ бол Монгол телевиз гэдэг нэрийг нь “Гацуурт”-ын Чинбатын телевиз авахад араас нь хөөцөлддөг хүн байгаагүй. Эзэнтэй байсан бол брэнд болсон нэрээ зүгээр нэг тавиад туучихгүй байлгүй. Тэр дотроо хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийнх байвал хэн дуртай нь юу ч хийж болдог, эзэнгүйддэг. Ийм эзэнгүй юман дээр төр эзэн суудаг. Үүний сонгодог жишээ өнгөрсөн лхагва гаригт харагдлаа. Дуучин С.Жавхлантөрийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийг мэтгэлцээнд урьж Олон нийтийн гэх телевизээс мэтгэлцээний цаг гаргаж өгөхийг хүссэн.Тэд мэтгэлцээний цаг өгсөн ч нөгөө талаас оролцох хүмүүс ирээгүй гээд нэвтрүүлгийн цагаа цуцлав. Угтаа төрийн удирдлагууд ирээгүй ч УИХ-ын цөөн гишүүн, зарим нам, хөдөлгөөний тэргүүд хүрэлцэн ирсэн байлаа. Олон нийтийн телевиз харин тэднийг хүн чинээ тоосонгүй. Олон нийтийн телевизийн удирдлага төрийн удирдлагуудыг энэ мэтгэлцээнд ирэхгүй гэдгийг мэдэж байсан ч мэтгэлцээн санал болгосон хүмүүст цаг олгосон нэр зүүгээд эцэст нь цуцаллаа гэж зарим хүн хардаж байна лээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, мөн Б.Жаргалсайхан, Г.Шинэбаяр, С.Жавхлан, Сүхжаргалмаа нарын нэлээд олон хүн мэтгэлцээнд оролцох гээдМҮОНТ гэж байгууллагынханд загнуулж зандчуулаад явлаа. Энэ эзэнгүй байгууллагын дээр төр эзэн суучихжээ. Төр гэдэг нам болон бусад намуудаас бүрдэж байгаа. Тэд эзэн суухаар барахгүй төрөөс цалинг нь тавьж, төрөөс боловсон хүчнийг нь томилдог. Одоо бүр цахилгааны үнэ дээр нэмээд айл бүрээс татвар авч байгаа. Төрийн нэрээр дээрэм маягтай л татвараа авч эхлэв. Төдийгөөс өдий хүртэл Олон нийтийн телевиз монопольчилж ирсэн.Гэвч хувийн гэх арилжааны телевизүүд гарч ирснээр Олон нийтийн телевизийн үзэгчид цөөрч чанар муутай мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдийг нь барагтай бол үзэхээ байчихсан.

Гэсэн ч тус телевиз төрийн нэрээр авдаг татвараа авсаар байгаа.Тэгвэл олон нийтийн гэж гайхуулаад байдаг телевиз дээр нь олон нийтийн төлөөлөл оролцох гээд бүтэн оройжин оролдоод барсангүй. Манай дарга нарын эрх танхил хүүхнүүд өнөө телевиз дээр нь дарга даамлаароччихсон. “Томилсон дарга нарыг маань муулна” гээд олон нийтийн төлөөллийг хавьтуулсангүй. Бас хуулийн заалт бий гэж ирээд лтайлбарлаж харагдана лээ.Олон нийтийн төлөөлөлолон нийтийн телевиз дээрочихгүй хаана очихов дээ. Ер нь бол олон нийтийнх гэдэг зүйлбайдаггүй л байхгүй юу. Төрийнх, эсвэл хувийнх л гэж бий. Хэн төр барина тэр л олон нийтийн гэх бүгдийг эзэмшдэг. Олон нийтийн телевиз ямар аюултайг “Долдугаар сарын 1”-ний гэх үйл явдлаар бид харсан. О.Магнай сая төгрөг өгсөн гэж сэтгэцийн өөрчлөлттэй хүнээр яриулж үнэнийг гуйвуулж, нийгмийг турхирах гэж оролдсон.

2004 онд Э.Бат-Үүл, Л.Гүн­далай, Мөнхтуяатэргүүтэй хэдэн нөхөд сонгуулийн дараа олон нийтийн телевизийг эрх барьж байгаа намд үйлчилсэн, сонгуулийн дүнг зарлахад ч хамгийн түрүүнд эрх баригчдынхаар будлиантай мэдээллийгцацсан гэж телевиз рүү очиж байлаа. Телевизийг нь эзэлж аваад тэр үед удирдаж байсан дарга Ц.Энхбатыг нь заамдаж, цамцыг нь урж,телевизийн удирдлагыг тэнцвэртэй зөв мэдээлэл хүргэсэнгүй гэж жагсагчид эсэргүүцэнбөөн дуулиан болж, телевизийн хаалга цонх хагарч сүйдболж байв. Тэрэн шиг үйл явдал өчигдөр болсон. Бараг арван жилийн дараа ийм үйл явдал давтагдлаа. Телевиз рүү дайрсан хүмүүс нь л солигдож. Мөн хэн нэгний цамц урагдаж, цонх хаалга хагарсангүй. Тэр үедБ.Бат-ЭрдэнэОлон нийтийн телевиз рүү ингэж хүч түрэн дайрч болохгүй гэж ярьж явсан байж болох люм. Харин одоо ингэж оруулахгүй байгаа нь байж болохгүй хэрэг гээд л сууж байна. Тэр үед ч эрх баригч намын мэдэлд энэ телевиз байсан, одоо ч эрх баригч намын мэдэлд байна.

Монголын нийгэм энэ арван жилийн хугацаанд хөгжсөн юм уу. МҮОНТ ч энэ хугацаанд хөгжөөгүй, өөрчлөгдөөгүй.Тэгээд ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу байхав. Олон нийтдээ үйлчилдэггүй олон нийтийн татвараар санхүүждэг ийм байгууллагыг татан буулгаж тараах, эсвэл хувьчлах хэрэгтэй юм.“Эргүнэхунгийн” цохио шиг тэр том барилгыг нь хүүхдийн эмнэлэг болговол олонд илүү тустай.Нэг ийм том олон нийтийн гэсэн нэр дор монополь эрхтэй телевиз нэвтрүүлгийг нь иргэдүзсэн, эс үзсэнийг харгалзахгүйгээрхүчээр татвар хурааж оршин тогтночихоод олон нийтээ ад үзээд байхаар чөлөөт гэх телевизүүдийг хөгжихөд чөдөр тушаа болоод байгаа юм. Олон нийтээ үзэж чаддаггүй, олон нийт нь үзэхээ байчихсан ийм нэг телевиз олны нэрийг барьж хэдий болтол оршин тогтнох вэ.

Дарга удирдлагууд нь бүгд намын гишүүн байсан, улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс. Олны нэрийг барьсан ийм телевиз бидэнд ямар хэрэгтэй билээ. Тэд төрд үйлчилж төрийн юу гэж тархи угаахыг гүйцэтгэн биелүүлэгч л болж. Швейдийн олон нийтийн телевизийн тухай хуульдурьд өмнө нь улс төрийн томилгоогоор ямар нэг албан тушаалд томилогдож байсан л бол Олон нийтийн телевизийн удирдлагаар ажиллахыг хориглодог юм билээ. Гэтэл манайд байдаг Олон нийтийн телевизийн удирдлагууд бүгд аль нэг намын төлөөлөл, улс төрийн албан тушаалтан байсан.

Намын төлөөллийн хүмүүс дарга болчихоор улс төрийн нөлөөлөл орох нь тодорхой. Олон нийтээ гэхээс илүүтэй томилсон дарга, эрх барьж байгаа намд л үйлчлэх нь ойлгомжтой. Дээр нэгэнтээ дурдсанШвейдийнхуульд Олон нийтийн телевизийн удирдлага байтугай сэтгүүлч рүү нь хэн нэгэн улстөрч ярихыг хориглодог заалттай юм билээ. Гэхдээ сэтгүүлч улстөрч рүү аливаа нэг асуудлаар асууж ярих эрх нь нээлттэй. Ингэж байж л хараат бус байдлыг бий болгодог аж. МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийгЕрөнхийлөгч, УИХ,Засгийн газрынсанал болгосноор УИХ баталдаг.

Тэгэхээр МҮОНТ нь олон нийтийнх биш, улс төрийн олонхийн л эрх ашигт үйлчилдэг тийм л хуулийн тогтолцоотой. Энэ телевизийн удирдлагаар ямар ч эх оронч, иргэдээ боддог, мэргэжлийн мундаг сэтгүүлч очоод олон нийтийн эрх ашгийг хамгаалах боломж байхгүй. Нэгэнт тийм болохоор улстөрчдөд, намд, төрд үйлчилдэг телевизээр олон нийт яах ч билээ. Байснаас байхгүй нь дээр шүү дээ.

М.СҮЛД