googutahМанай оронд сүүлийн үед гоо сайхны мэс засал эрчээ авч буй. Охид хүүхнүүд маань гоё сайхан болох гэж эхээс төрсөн бие, мөнх залуу болох гэсэн хүсэлтээ автаж өөрийгөө эрсдэл оруулсаар байна. Үнэхээр гоо сайхнаа хадгалж, өөрчлөгдөхийг хүсч буй бол сайн судалж, мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн газруудад хандах хэрэгтэй байлтай. Гэтэл зүгээр нэг ам дамжсан яриа, хүний ятгалагт автаж өөрийн эрүүл мэнд болоод, сэтгэл санаагаар хохирох явдал элбэг байна. Үүнийг нэг золиос болсон эмэгтэй сэрэмжүүлэг болгож цахим ертөнцөд хэрхэн хохирсноо дэлгэжээ. Ингээд түүний бичсэн зүйлийг элдэв хачиргүй хүргэж байна.


 

“Өдрийн мэнд. Би та нартаа өөрийн сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчээд болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй ээ. Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ талаар хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж тэр ч бүү хэл нүд бүлтийнэ хамар өндөр болно, уруу дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан надад хийсэн эмч  Монголд байгаа хэмээн зааж өгч өөрөө хамт очиж би их итгэж 8500$-оор хийлгэсэн.  Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс товойж гарч ирсэн ба үүгээр ч барамгүй нүүрний мэдрэлийг гэмтээж уруул далийж хацар уруул саажилтын улмаас далийж, даралт харвасан хүмүүсийнхтэй адил харахаас аймар болсон. Тэгээд эргэн тухайн эмнэлэгт хандахад хүлээж аваагүйгээр барахгүй надад хийсэн эмийг байхгүй Солонгосруугаа явчихсан бид мэдэхгүй гээд маш муухай харьцсан. Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай яг адилхан харьцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад  Монгол улсад стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ” хэмээжээ.


Бидэнд ил тод харагдаж байгаа нь энэ боловч цаагуур олон мянган охид энэ мэтчилэн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нууц бишээ. Тиймээс охид бүсгүйчүүд та бүхэн хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн эмнэлэгт хандаж өөрсдөө сайн судалж байж гоо сайхандаа мэс хүргэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.