Баянзүрхийн улс төр
2015/03/15
Сонгуулийн үнэр аль эрт сэнгэнэчихэж. Энд тэндгүй албан тушаалын хэрүүл. Ялангуяа эрх баригч АН-ын анхан шатны байгууллагууд дуу дуугаа авалцан хэрэлдээд эхлэв. Сонгууль ойртсоны дохио. Жил гаруйн хугацаа гэдэг юу байхав. Юу юугүй л ороод ирнэ.
Үүнээс ч болсон уу, АН-ынхан анхан шатандаа алалцаж байна. Энэ “алалцаан”-д нь эрхэм гишүүд оролцчихсон тууж явах ажээ.
Баянзүрх бол нийслэлдээ томд ордог дүүрэг. Сонгуульд 185 мянган хүн санал өгдөг гэж байгаа.
2012 оны сонгуульд АН-аас хоёр, МАН-аас нэг гишүүн “төрсөн” байдаг. Гэвч сонгуулийн дараа МАН-ын Д.Арвин АН руу орсон. Ингэж МАН Баянзүрхэд эрхэм гишүүнгүй болсон.
Харин Д.Арвин АН-д орохдоо одоогийн УИХ-ын дарга, намын дарга З.Энхболдтой тохирсон ёсоороо түүний “Шонхор” фракц, Ардчилсан хүчний холбоог сонгожээ. АН-д фракцгүй явна гэдэг ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Д.Арвины сонгосон “Шонхор” фракцад Баянзүрхээс сонгогдсон Д.Ганхуяг, Ж.Батзандан хоёр ч багтдаг. Д.Ганхуяг угаас “Шонхор” фракц. Ж.Батзандан энд тэнд явж явж, бас АН-ын ганц хоёр фракц сэлгэж яваад ийшээ иржээ. Уг нь энэ бол мань гурван гишүүний хувьд аз гэж болохоор эд. Тойргийн гишүүд өөр өөр намынх, аль эсвэл нэг нам байлаа гээд фракц өөр байхыг алийг тэр гэхэв. Үнэндээ тэр бол зовлон. Байнга хоорондоо байлдах хэрэг гарна. Сонгуульгүй үед ч солиортлоо улстөржинө. Намайг яачих бол гэж дөрвөн жил биеэ эвхэж явна гэдэг амаргүй даваа. Тэгтэл Баянзүрхийн гурав буюу Д.Ганхуяг, Д.Арвин, Ж.Батзандан нар нэг намын, нэг фракцынх учраас азтай улстөрчид юм. Шийдвэр нам дээр, фракц дээр гарлаа. Тэд дагалаа. Дээрээс нь Орон нутгийн сонгуулиар АН бас л ялчихсан. Тиймээс дүүргийн удирдлагууд ч АН-ынх. Бүх тохироо бүрдэнэ гэдэг шиг хачин сайхан боломж ажээ.
Тэднийг гаднаас ажигчид саяхныг хүртэл ингэж дүгнэж байв. Гэтэл цаанаа ихээхэн улстөржсөн хэрүүл тэдний дунд байдаг байна. Хэрүүл уруулын шалтгаан мөн л сандал ширээтэй холбоотой. Ээрүүлийн утас шиг орооцолдсон хэрүүлийг өгүүлэхээс өмнө эрхэм гурван гишүүн хэн нь хэн билээ гэдгийг хальтхан сануулах нь зүйн хэрэг биз ээ.
Эрхэм гишүүн Д.Ганхуяг. Баянзүрх дүүргээс 2004, 2008, 2012 онуудад өрсөлдөж, гурван удаа сонгогдсон. УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар зургаан жил ажилласан. 2012 оны сонгуулийн дараа Шинэчлэлийн Засгийн газрын Уул уурхайн сайдаар ажилласан. Ер нь Д.Ганхуяг энэ дүүрэгтэй холбоотой байхаас аргагүй. Түүний бизнес буюу “Бридж групп” нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Хаанаас нь ч харсан Д.Ганхуяг бол энэ дүүргийн дархлагдсан эрхэм гишүүн. Түүнд туршлага, нэр хүнд бий.
Эрхэм гишүүн Д.Арвин. Хэнтийгээс өмнө нь гурван удаа сонгогдсон. 2012 онд яагаад ч юм Баянзүрх дүүрэг рүү “үсэрч”, дахин санал хураалтаар эрхэм гишүүн болж байв. 2012 онд дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн хамт МАН-аас нэр дэвшсэн ч хоёр эрхмийн авсан саналын тоо дахин санал хураалт явуулахад хүргэсэн. Тэрээр Б.Батзоригийг ялсан ч гишүүний тангараг өргүүтээ үл мэдэгдэх шалтгаанаар АН-ыг сонгож, МАН-аа хаясан юм. Мөн л хашир туршлагатай гишүүн. Сонгууль дөхсөн энэ үед эмнэлэг угаалцаж, Баянзүрхийн сонгогчдоос маш өндөр оноо авсан.
Эрхэм гишүүн Ж.Батзандан. Ер нь бол тэмцэгч. Ийм имижтэй. Жагсагч байсан. Дараа нь нам байгуулсан. Иргэний хөдөлгөөний намын дарга байв. Долдугаар сарын 1-ний хэргээр эгээ л аавын хаалга татчихаагүй. Мултарсны хариуд эргэлт буцалтгүй АН-ыг сонгосон. АН-д ороод явсаар байгаад “Шонхор” фракцын хаалгыг татсан байдаг. Мөн Ардчилсан хүний холбоонд харьяалагдаж таарна. Тэр байтугай Ардчилсан хүчний холбооны Шинэчлэлийн хорооны дарга гэж байгаа. З.Энхболд, С.Эрдэнэ нар ухаалаг юм. Ж.Батзанданд зөв албан тушаал гаргаж өгсөн байгаа юм.
Иймэрхүү байдалтай гурван гишүүн Баянзүрхийг “эзэгнэн төрж” байна. Гэхдээ үнэнхүү эвтэй байх учиртай гурван гишүүнийг эвдрэлцүүлэх “алим” Баянзүрхэд байгаад байна.
2012 оны сонгуулийн дараа АН-ын ҮЗХ-ны олон гишүүн төрд орж, суудлаа онгойлгож орхисон. Баянзүрхээс УИХ-д нэр дэвшиж явсан И.Нарантуяа Хүүхдийн төлөө газрын дарга болсноор түүний сууж байсан ҮЗХ-ны сандал онгойж үлджээ. АН-ын дээд удирдлагын шийдвэрээр ҮЗХ-ны гишүүдийг нөхөж сонгох ажил орон даяар явагдлаа. Баянзүрхийнх арай болоогүй байгаа аж. Учир нь сонгуулийн дүн эрхэм гишүүдийн дийлэнхийн тааллаар болж өгөхгүй учир ийн сунжрахад хүрээд байгаа бололтой юм.
Тодруулж хэлбэл, И.Нарантуяагийн оронд Д.Арвиныг сонгохыг намын удирдлагууд үүрэг болгожээ. Гэвч дүүргийн намын хорооныхон өөр нэр дэвшигчийг дэмжих магадлал өндөр байгаа гэнэ. Энэ их учир жанцантай аж. Д.Арвин бол 2012 оны сонгуулийн дараа АН-д элссэн. АН-ын гишүүн болоод хоёр жил болж байгаа гэсэн үг. Дээрээс нь Д.Арвин бол МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг байсан. Хойноос ирээд хот манайх... гэгчээр гэх яриа ч мэр сэр гараад байгаа сурагтай.
Д.Арвинд ҮЗХ-ны гишүүн болох туйлаас чухал шаардлага бий. АН-ын дүрэмд ҮЗХ-ны гишүүн л УИХ-д нэр дэвшинэ гээд заачихсан. Гэтэл Д.Арвин 2016 онд энэ болзлоор нэр дэвших эрхээ хасуулчих гээд байгаа аж. Нөгөө талаар Д.Арвин нэр дэвших эрхгүй байх нь “Шонхор” фракцад хохиролтой. Нэр дэвших эрх гэдэг фракц хоорондын жинхэнэ тохироо, зөвшилцөл, бүр наймааны хэмжээнд яригддаг юм.
Ингээд “Шонхор”-ын гурван гишүүн нэгийгээ ҮЗХ-ны гишүүн болгох аянд морджээ. Д.Арвин ч яахав, нэр дэвшинэ, санал авна. Тиймээс даруу байхгүй бол болохгүй. Хааяа нэг эмнэлэг угаасан шиг, “хатан зан”-гаар алсаас ичингүйрсэн шиг харж суугаа. Харин Ж.Батзандан дүүргийн намын хорооны гишүүдтэй тулж ажиллан, намаа бод, үгэнд орохгүй бол чинь... гэсэн шиг гуйх гуядахын завсарт үүргээ гүйцэтгэж буй аж. Тэрээр Шинэчлэлийн хорооны дарга гэдэг шинэ үнэмлэхтэй болсныг хэлэх үү, сүр бараа нэмсэн гэж жигтэйхэн. Ер нь Ж.Батзандангийн хувьд ямар нэг тэмцэл омогорхолтой л ажил хийхгүй бол өөрөөр ажиллаж чаддаггүй болов уу гэмээр. Жаахан дэгсдүүлэхэд “сэлэм Тогмид” маягийн стиль түүнээс ханхалдаг. Юутай ч Ж.Батзандан гишүүн Д.Арвин аниагаа ҮЗХ-ны гишүүн болгочих санаатай сэлэмнийхээ бариулаас тас атгаастай зүтгэж байна. Харин Баянзүрх дэх “Шонхор”-ын гурвалын хамгийн ланжгар нь болох Д.Ганхуяг гишүүн энэ сонгуульд оролцохгүй өнөөг хүрч байгаа. Энэ л дээрх гурвын зөрчлийн үндэс болжээ. Д.Ганхуягийн хувьд учраа мэдэх эрхэм. Тэгээд ч ганцхан ҮЗХ-ны суудлын төлөө намын хорооныхонтойгоо түр тар хийж хүндээ хөнгөнөөс өгөөд яахав гэж үзсэн бололтой юм. Хэрэв тэр хүсвэл Д.Арвин байтугайг ҮЗХ-ны гишүүн болгоод тавьчихаж чадна. Тиймээс Д.Ганхуягийг хоёр гишүүн, фракцын ганц нэг хүнээс бусад нь буруутгахгүй байна.
Д.Арвин гишүүний сонрхлын төвд байгаа ҮЗХ-ны гишүүний сэнтийгээс гадна Дүүргийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль бас л тулчихаад байгаа аж. Мөн л хэл ам, хэрүүл тэмцэл үүнтэй холбогдоно. 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн дараа намын хорооны гишүүдээс төрийн албанд очсон тул нэлээдгүй олон суудал эзэнгүй үлдсэн байна. Удахгүй намын хорооны гишүүдийг нөхөн сонгохоор Дүүргийн намын хороон дээр ярилцаж байгаа ажээ. Энэ сонгууль бас л гишүүдийн сонирхлын гадна үлдэх учиргүй. Магадгүй, ҮЗХ-ны үнэтэй суудлаас ч илүү хэрэгтэй байж мэднэ. Учир нь жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-д хэнийг нэр дэвшүүлэх вэ гээд л тарлаж гарна. Тэр үед Баянзүрхээс энэ нөхрийг дэвшүүлье ээ гээд намын хорооны гишүүд гар өргөх учиртай. Тэр үед юун нэг нам, нэг фракц... Тиймээс энэ мэтийн “алсын хараа” л журмын нөхрөө нүд үзүүрлэн илүү дутуу харуулахад хүргээд байж мэдэх юм. Гэвч тулхтай улстөрч, нутаг орондоо танигдсан эрхэм гэдэг өөр шүү дээ. Баянзүрх дүүрэгт өрнөж буй улс төрийг тоймловол нэг иймэрхүү.
Зочин · 2015/03/16
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до********аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=14017 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до******** өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до********ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй - See more at: http://www.unen.mn/content/47654.shtml?alias=entertainment#sthash.YuTLDAFC.dpuf
өндөр болгох нууц · 2015/03/16
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/03/16
АРВИН НАМЫН ГИШҮҮН НЬ ТЭГЭЭД Ч УИХ ГИШҮҮН ЮМЧИНЬ ҮЗХ ГИШҮҮН БАЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ...ХАРИН ӨРСӨЛДӨГЧ НЬ ХЭН БЭ ГЭДЭГ Л БАЙНА