ТВ-9 телевизээр  Хамаг Монгол төсөл, ДМ нэгдэл, болон Гал үндэстэн холбооныхон мөн УИХ-ын гишүүн  Б.Батэрдэнэ, Ц. Даваасүрэн , Г.Уянга нар оролцсон ярилцлага болж 2 цаг гаруй үргэлжиллээ.  Урьд өдөр нь  21,00 цагт Үндэсний олон нийтийн телевизээр Төрийн 3 өндөрлөг болон УИХ-ын гишүүдтэй халз мэтгэлцээн зохион байгуулах гээд бүтээгүй шалтгаан нь эфир эхлэх гээд яг бэлэн болсон байхад ерөнхий захирал Оюундарь “дээрээс” ирсэн тушаалаар гэнэт болиулсан гэнэ.
Нөгөө ярилцлагад очно гэж амалсан МУ-ын  ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ч ирээгүй байна.  Оролцогчид янз бүрийн давхрагын хүмүүс байсан, олон баримт жишээ дурдан өнөөгийн монголын амьдралд бугшсан болохгүй байгаа бүхнийг  ил тод хэлж байлаа.

 

     Жишээ нь: УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрын гишүүд, газрын дарга нарт олгосон монгол банкны мөнгөний баримт дэлгэлээ,тэнд зөвхөн нэг нүүрэнд бичигдсэн дарга нарт хүн тус бүрт олгосон 40-80 сая төгрөгний нийт мөнгөн дүн нь  3 тэрбум төгрөг  гарч байлаа. Энэ бол зөвхөн нэг хуудасанд байгаа нь, ийм хичнээн хуудас байгааг бид мэдэхгүй гэж Г.Уянга гишүүн мэдэгдэж байсан .Уг ярилцлаганд оролцсон хүмүүсийн бүгдийнх нь  хэлсэн гол зүйл нь одоогийн улс орныг удирдаж авч явах чадваргүй болсон, 25 жил засгийн эрхэнд ээлжлэн гарсан ч дорвитой юу ч хийж чадахгүй байгаа энэ засаг төрийн удирдлагыг халах, солих цаг болсон цаашдаа ингэж амьдарч болохгүй, нэгдэж Монгол улсаа аврах ёстой гэсэн санаа байлаа.

 

      УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн :Бидэнд хоёр зам байна. Нэг дэх нь зэвсэг барьж хүчээр энэ төр засгийн удирдлагыг явуулах ,хоёр дахь зам нь тайван замаар жагсаал хийж төр засгийг огцруулах  2 арга  зам байгааг хэлж байсан. Олон оролцогчид бид нэг дэх замыг сонгох ёстой , бидэнд хүлээх хугацаа байхгүй болсон ,улс орны байдал улам хэцүүднэ гэсэн саналууд хэлж байлаа.  С.Жавхлан Монгол орноо аврахын тулд бид нэгдэж тэмцэх ёстой гэж нэвтрүүлгийн төгсгөлд уриаллаа.   

С. Раздук