Ачаа тээвэрлэх зориулалт бүхий өргөгч кранаар хүн тээвэрлэх явдал өнөөдөр хүртэл байсаар байна. Өмнө нь энэхүү үйлдлээс болж олон ч хүн амь эрсдэж байсан гашуун сургамжийг мартаагүй л баймаар юм.

Гэтэл өнөөдөр 100 айл барилга барьж байгаа "Эн Эн Жи Юү" компани ажилчдаа өргөгч кранаар тээвэрлэсээр л... Хожим гарах осол эндэгдэл гарвал тус компанийн дарга цэрэг нар юу гэж хариулах бол. Бас л өөрийгөө өмгөөлсөн, хамгаалсан би мэдэхгүй, хараагүй гэсэн хариулт өгөөд сууж байх вий дээ.