2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 358 хүлээн авснаас зам тээврийн ослын  265 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 гарч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  7 хүүхэд бүртгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67  жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд  амины Т.Prius маркийн авто машины жолооч Э нь гарцаар гарч явсан 4 хүүхдийг мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Нарангийн голын зам, 205 дугаар худгийн замд Х.Портер маркийн  авто машины жолооч Х нь явган зорчигч 06 настай М-г мөргөж гэмтээсэн. 

Урин дулаан цаг ирж байгаатайгаар хүүхэд замын хөдөлгөөнд  хараа хяналтгүй оролцох нь  нэмэгдэж байна. Өчигдөр гэхэд  зам тээврийн осолд 7 хүүхэд өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,  хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар хэлж зөвлөхөөс гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд  өөрөө гэнэн томоогүй ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг зөв тооцоолж  чадахгүй, гэнэт гарч ирэх, гүйх зэрэг үйлдлийг хийдэг тул  Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн автобусны буудал, явган хүний гарц, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан,  анхаарал болгоомжтой аюулгүй байдлыг хангаж оролцохыг зөвлөж байна.