Сүүлийн гурван жилийн турш эрдэм номын мөр хөөж, олны анхаарлаас хол байсан НАМЗХ- ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрээр Харвардын их сургуульд улс төрийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд ирэх зургаан сард төгсөнө хэмээн мэдэгдэж байсан билээ.

Гэвч тодорхой шалтгаанаар тэр товлосон хугацаанаасаа өмнө иржээ. Түүнтэй хамт Харвардын их сургуулийн 17 оюутан дагалдан ирсэн бөгөөд тэд Монголд долоо хоногийг өнгөрүүлнэ гэж зарим эх сурвалж сошлоор бичсэн байна. Эх сурвалжийн өгүүлснээр Харвардын эх сургуулийн оюутнууд жил бүрийн хавар хэсэг хэсгээрээ групп болж гадаадын улс орнууд руу аялдаг аж. Тэгвэл аяллын маршрутад нь анх удаа Монгол улс багтсан нь энэ ажээ. Содон сонирхолтой мэдээллийн анхдагч байж чаддаг манай сайтын фото сурвалжлагч Харвардын оюутнуудыг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад нь зургийг дарж амжлаа.