2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 342 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  269 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 гарч 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүртгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1   Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76  жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг 23 дугаар хороо Улиастайн замд амины Х. Сонота 5 маркийн авто машины жолооч Г нь Т.Королла маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч  23 настай эмэгтэй Н-г гэмтээсэн. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон согтуурлын зэрэг нь 1.70% тай  байсан байна.

СБД-ийн 1 дүгээр Гэндэнгийн гудамж Паркын 26 дугаар байрны хойд замд BMW-520  маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 44 настай Э-г мөргөж гэмтээсэн. Жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1.54% тай, явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг нь 1.61%-тай байсан байна.

Тиймээс согтуу үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагаас зөвлөж байна.