2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн М.Бямбадорж, “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Ө.Өнөржаргал нар үл ойлголцсны улмаас гар зөрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар   “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Ө.Өнөржаргалаас тодруулснаа хүргэж байна.  

- Таныг бусдыг зодсон хэргээр  цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж байсан. Та үүнд тайлбар хийнэ үү?

Би хувийн ажил төрлөөр 2014 оны 12-р сарын 26-нд гадагшаа яваад 2015 оны 2-р сарын 13 нд ирсэн юм. Намайг эзгүй байх хойгуур манайхан өлсгөлөн зарласан байсан. Би ирээд гурав хоног өлсгөлөн зарласан залуус дээрээ ирж хань бараа болж ажилд нь чадахаараа тус дэм болж байгаад 15-ны өдөр мөн гадагшаа явсан юм. Тэгээд энэ сарын 13 нд ирээд байж байна. Бид нар чинь бас бүгд ардаа амьдралтай хүмүүс. Нэг нь ч гэсэн ажил төрлөө амжуулж явбал хэрэгтэй. Би ирчихээд гэртээ амарч байгаад маргааш нь суулт хийж гарын үсэг цуглуулж байгаа хүмүүс дээрээ очсон юм. Тэгээд маргааш өдөр нь мөн очиж залуустайгаа юм яриад машинд сууж байхад тэр “Ногоон хас” хөдөлгөөны М. Бямбадорж ирсэн юм. Таньдаг болохоор очоод мэндлээд гар бариад юм яриад зогсож байхад манайхны нэг залуу “Сонин юутай байна М. Бямбадорж хаагуур яваад байна?” гэхэд нь “Миний хаагуур явах чамд ямар хамаатай юм муу гөлөг минь” гэх мэт хараал урсгаж илт өдөж хэрүүл хийж эхэлсэн. “Манай залуу за за хүнтэй мэндэлж болохоо байсан юм байна уучлаарай” гэхэд бүүр илт хэрүүл өдөөд  “Чи тэгээд яг яах гээд байгаа юм бэ? Та нар муусайн худлаа ард түмнээр шоудаж мөнгө идэж байгаа новшнууд биз дээ” гэх мэтээр элдвээр хэлээд л нүүрээ өөдөөс нь өгөөд “За май намайг цохичих” гээд цаанаасаа явуулгатай нь харагдсан л даа. М. Бямбадорж манай залууг “Би ахыг чинь мэднэ, чи муу гөлөг юу юм бэ?” гээд заамдаад авсан тэгэхэд нь манай н.Булганбаяр гэх залуу “За Бямбаа одоо боль олон хүн хараад байна 2-улаа ийшээ явъя” гээд цааш нь дагуулаад явахад н.Булганбаярын хувцаснаас нь зуураад өөрөө шууд газар унаад “За хүмүүсээ харж байна уу? Эд нар намайг нийлж зодож байна. Эд нар дандаа луйварчид” гэх мэтээр орилж чарлаж эхэлсэн. Тухайн үед  Чингэлтэй дүүргийн цагдаагаас 2 цагдаа хамгаалалтад ажиллаж байсан юм. Би нэг залууг хамгаалалтын цагдаа нарыг хурдан дуудаад энийг өгөөд явуул гэж дуудуулсан. Тэр цагдаа нар музейгээс гарч ирсэн.

н.Булгантамирын хувцаснаас зуурч хэвтчихээд биднийг элдвээр хэлээд орилж чарлаад тавь гээд байхад тавихгүй байхаар би очиж салгахад н.Булганбаярын хувцсыг ураад босож ирэнгүүтээ шууд нүүрэнд нь цохиж хамраас нь цус гаргасан.

Тухайн үед хоёр цагдаа  М.Бямбадоржийг барьж авсан. Тэнд байсан хүн болгон руу намайг цохичих харья гээд  дайраад байсан.

- Өдөөн хатгасан юмаа даа?

- Илт цаанаас нь зохион байгуулалттайгаар өдөөн хатгаж явуулсан нь харагдаж л байна лээ.

Урьд нь цагдаа хувцас өмсөж дээрэм хийж шоронд орж явсан хүнтэй би юугаа ярих вэ гэж бодоод “М.Бямбадорж оо чи битгий энүүгээр байн байн ирж хэрүүл шуугиан хийгээд бай зүгээр л яв. Тэгэх үү” гэж л гуйсан. Ер нь энэ эрүүл хүн үү тархиндаа сааталтай юу энэ тэр гээд шалгах хэрэгтэй. Яг л согтуу солиотой хүн шиг л хувцсаа тайлаад шидээд ална тална гээд хүн болгон руу дайраад давшлаад байхыг бодоход эрүүл лав биш байх гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд төрийн хувцас өмсөж дээрэм хийж танхайрч шоронд орж явсан хүн үнэн ярих уу? Сэтгэлээрээ эх орон газар шорооныхоо төлөө Монгол хүнийхээ төлөө тэмцэж явдаг хүмүүс үнэн ярих уу? гэдгийг ард түмэн мэдэж байгаа байлгүй дээ. Цагдаагийн байгууллага ингэж худал хэт нэг талыг барьсан мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Харин өөрт чинь баярлалаа. Ингэж мэдээллийн араас явж үнэн зөвийг сурвалжилж яваад тань талархая.

-Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.