148 согтуу жолооч журамлагджээ
2015/03/18
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 гарч 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд бүртгэгдсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон согтуурлын зэрэг 2.10 %-тай, БЗД-ийн нутаг Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16%-тай байсан.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “ Согтуу” нэгдсэн арга зохион байгуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу 3 сарын 18-ны өдөр ажлын өдөр энэ тоо 2 дахин нэмэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ард талд найз нөхөд, хамт олон ихээхэн нөлөө үзүүлдэг тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад амь нас эрүүл мэндийг нь аюултай нөхцөл байдалд хүргэж байна. Ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод ухаарах биш бусдын алдаан дээрээс ухаардаг байгаасай.