эрээнБНХАУ-ын Эрээн хотын нэгэн дүүрэгт монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй тус хотод ажиллаж, амьдардаг байсан бөгөөд энэ сарын 16-17-нд шилжих шөнө ийнхүү амь насаа алдсан байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодруулахад “Эрээн хотын нэгэн дүүрэгт Монгол Улсын иргэн амиа алдсан байж болзошгүй байна гэх мэдээллийг аваад байна. Гэхдээ хэн болох, ямар учраас амь насаа алдсан эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ямартай ч манай улсын нэг иргэн харь нутагт бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг дахин гарлаа. Одоогоор гэмт этгээдийг олоогүй байгаа бөгөөд хот даяар эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж онцоллоо.