НЗД-ын 2012 оны А724 дүгээр захирамжийн хүрээнд  “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт зогсоол” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран явуулсан. 2015 оны 2 дугаар сарын 06-наас 2 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулан явуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Нийтийн тээврийн хэрэгсэлийн зориулалтын зогсоол талбайд байрлуулж байгаа эсэх, нийтийн тээврийн хэрэгслийн замналын дундын болон эцсийн зогсоолд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, бусад хөдөлгөөнд оролцогчдын зөрчлийг баримтжуулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн автобуснуудад хяналтын телекамерыг суурилуулсан.  Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнт камераар гудамж замд илэрсэн 1598 зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн арга хэмжээ авахуулахаар хүргүүлээд байна.  Хэрэв та замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр  удаан хугацаагаар зогсож тээврийн хэрэгслээ байрлуулсан,  Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрэм зөрчсөн зөрчил гаргавал нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны гаргаж буй зөрчил бичигдэж гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэгдэх тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж  замын хөдөлгөөнд сахилгатай  оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж  байна.