Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдаас дураараа мөнгө хураахгүй байхыг анхаарууллаа
2015/03/20
Хан Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж мөнгө хураан авч байна үүнийг шалгаж бодит хэсгийг тодрүүлж өгнө үү гэсэн иргэний гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирснээр энэ бүхэн ил гарсан. Уг цэцэрлэгийн эрхлэгч 12 сая төгрөг хураан авсан нь нотлогдоод байгаа.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтыг танилцууллаа.
Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж бид тоглоомын явцад хүүхдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэтэл үйл ажиллагаа явуулахад хүүхдийн тоглоом шаардлагатай байна. Бид Багануурын цэцэрлэг дээр тоглоомын аргаар хүүхдийг хөгжүүлэх сургалттай танилцаж хамтран ажиллахаар болсон. Энэ ном, тоглоомыг аваад өгчихвөл болно” гэж үзэж байгаа сургалтын талаараа танилцуулсан байна.
Эцэг эхийн зөвлөлийн гишүүд ангиудаасаа 12 дугаар сарын 10-аас эхлэн нэг эцэг эхээс 10.0-48.0 мянган төгрөгийг хураан авсан нь нийт 12.546.0 мянган төгрөг болсон байна.
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлд цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөлийн чиг үүрэг нь хөгжлийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтанд санал өгөх, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй байдаг.
Гэвч өнөөдөр ангиудад тоглоом нь бүрэн ирээгүй, захиалсан номоо огт аваагүй, хураагдсан мөнгө нь цэцэрлэг дээр байхгүй хурааж авсан эцэг эхчүүдийн гар дээр байсаар байна.
Тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2010 онд хууль бусаар хандив хураамж авч шийтгэврийн арга хэмжээ авагдаж байсан зөрчилтэй нэгэн байжээ.
Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлүүд нь хуулинд заагаагүй чиг үүрэг буюу хандив хураамжийг хурааж авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Зочин · 2015/03/22
Манай хүүгийн анги бас тоглоомын мөнгө гээд 20000 төгрөг хурааж авсан.
Өгөхгүй гээд ч яах билээ. Өгсөн.