Лондонгийн арбитрын шүүх манай Засгийн газрыг хариуцагчаар татжээ
2015/03/20
“Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэргийн улмаас манай Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхэд дуудагдаад байгаа. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байв. Зээл төлөгдөхгүй болохоор нь “Стандарт” банк Арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон юм.
Тус банкны гомдлоор Лондонгийн арбитрын шүүх нь “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар, Монголын Засгийн газрыг хариуцагчаар татсан байлаа. Ш.Батхүү ийм будлиан тарихдаа батлан даагчийнхаа баримт бичиг, гэрээ зэргийг хуурамч гарын үсэгтэйгээр үйлдсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ түүний хэргийг бүрэн шалгаж дуусаагүй байна. Мөн Лондонгийн арбитрын шүүхийн шүүх хуралдааны тов нь ч одоогоор зарлагдаагүй байгаа ажээ.
Б.Баяр