Цахим үнэмлэхийг “ДҮҮТЭЙ” болгож дахин мөнгө зарлагадах нь
2015/03/21
Санаж байгаа бол 2011 оны сүүлч 2012 оны эхээр Монгол Улсын иргэн бүрийг цахим үнэмлэхтэй болгох ажлыг шийдвэр гаргах төвшнөөсөө эхлүүлж, нийслэл, орон нутаг, сум, хороодын ажилтнуудыг нь хэсэгтээ амсхийх завгүй "ажилтай" болгож байлаа.
Нийт 11 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, бүтэн жилийн турш дуншсан энэхүү ажлын үр дүнгээр монголчууд нийтээрээ цахим буюу "ухаалаг" үнэмлэхтэй болсон. Мэдээж иргэний бүртгэл мэдээллээ шинэчилж, нийтээрээ цахим үнэмлэхтэй болсон нь сайн хэрэг байх. Гэвч 11 тэрбумын өртгөөр бүтсэн цахим үнэмлэхийн өнгө дизайн нь сайжирсныг эс тооцвол өмнөхөөсөө гавьсан зүйлийг бид олж хараагүй л явна. Ухаалаг гэсэн үгийг хашилтад хийсний шалтгаан нь ч энэ.
-Уг нь цахим үнэмлэхийг өмнөхөөсөө ялгаатай нь ар тал дээр байрлуулсан чип гэдгийг албаныхан онцолж байсан цаг саяхан. Тусгайлан суулгасан гэх чипэнд тухайн иргэний хурууны хээ, бусад мэдээллийн санг үүсгэнэ гэдгийг ч хэлж байв. Нэг ёсондоо цахимжсан үнэмлэхээ бариад ямар ч терийн байгууллагаар орсон чипийг нь уншуулж, хорооны Засаг даргын тодорхойлолтоос эхлээд нотариат дамжиж цаастай зууралддаг байдал үгүй болохыг тодотгосон нь иргэдийн ой тойнд одоо ч хадаатай байгаа. Хачирхалтай нь, тийм зүйл болоогүй. Иргэд өмнөх шигээ хорооны Засаг даргын гараараа бичиж өгдөг тодорхойлолт, нотариат дээр дугаарлаж байгаа нь үүний энгийн жишээ. Нөгөөтэйгүүр, чипэнд мэдээлэл суулгах ажил ч бэхэнд норсон цаас шиг бүдгэрэв.
Ийнхүү монголчууд цахим үнэмлэхийнхээ ид шидийг үзэж ой санамжийг нь "сэргээж" амжаагүй байтал дахин нэг "дүүтэй" болгох төслийг хэрэгжүүлэхээр болсныг албаныхан дуулгав. Шинэ цахим үнэмлэхийн /албан ёсны нэршил нь цахим карт гэх/ "эх баригч" нь салбарын яам.
Гурваас дөрвөн жилийн турш дуншсан ч шийдвэрт хүрээгүй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж баталсан. Ингэснээр даатгуулагч эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр хүртээмжтэй авах, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас эдгээр үйлчилгээг авахад гарах зардлын төлбөрийг нь хариуцах багцыг нь өргөтгөсөн юм билээ. Мөн хоёрдугаар шатны эмнэлэг буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт эдлэхээс гадна гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх зэрэг энэ салбарт хэд хэдэн шинэчлэлийг бий болгожээ.
Мэдээж сар бүрийн цалингаасаа эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний шимтгэлийг төлдөг ч тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй төрийн болон хувийн хэвшлийн олон мянган албан хаагчдад энэ бол сайн мэдээ. Гэтэл эдгээр шинэчлэлийн хажуугаар даатгуулагч бүрийг цахим карттай болгох ажлыг энэ оноос хэрэгжүүлэхээр болсон нь өөрийн эрхгүй хачирхалтай санагдав.
Өөрөөр хэлбэл, одоо байгаа эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийг халж, цахимжуулах "хоржоонтой" төслийг хуулийн хүрээнд оруулж ирсэн байх юм. Хоржоонтой гэсний учир нь, шинээр олгох цахим картад тухайн хүний өвчлөлийн болон даатгалын талаархи бүхий л мэдээллийг багтаах аж. Яг л иргэний цахим үнэмлэх шиг. Магадгүй хүн бүрийг эрүүл мэндийн цахим карттай болгосноор мэдээлэл нь ил тод болж, өөрийн өвчний түүхээ шууд цахимаар хардаг болох нь олон талын ашигтай байх.
Гэтэл өмнөх ажлаа ч бүрэн гүйцэт хийгээгүй атлаа шинээр "цахимжуулах" нэрийдлээр ажил удах шаардлага бидэнд байна уу. Наад зах нь иргэдийг эрүүл мэндийн цахим карттай болгох гэж тодорхой хэмжээний цаг хугацаа, бас хөрөнгө мөнгийг зарцуулж таараа. Хүссэн хүсээгүй хүн бүр даатгал төлдөг болохоор цахим карттай болох гэж зургаа авахуулж, гарын үсгээ зурах шаардлага тэдэнд тулгарна. Адаглаад дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж хурууны хээгээ уншуулж өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулна шүү дээ. Тэр хэмжээгээрээ цаг хугацаа, мөнгө төгрөгийг зарцуулна. Тэгээд ч хүний өмнөөс гарын үсэг зурж, хурууны хээг нь уншуулалтай нь биш.
Дээрээс нь, тухайн иргэний өвчлөлийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээллийг байршуулна гэж бодохоор ямар нэгэн хэмжээгээр чип суулгах нь дамжиггүй. Гэтэл бидэнд бэлээхэн чиптэй цахим үнэмлэх байна шүү дээ. Ашигладаггүй болохоос цахим үнэмлэхийн чипэнд эрүүл мэндийн даатгалын талаархи мэдээллийг суулгахад болохгүй гэх зүйлгүй. Бүр нийгмийн даатгалын мэдээллийг нь давхар оруулдаг болсон ч буруудахгүй. Ингэж байж л цахим үнэмлэх харин ч жинхэнэ утгаараа ухаалаг болно.
Тиймээс хүн бүрийг эрүүл мэндийн цахим карттай болгоно гэж хөөрцөглөж байхаар эдгээр боломж бололцоог эрэлхийлж үзэхийг эрх баригч, тэр дундаа салбар хариуцсан яамнаас хүсье. Цахим үнэмлэх дээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэдээллийг нь байршууллаа гээд гомдоллох иргэн лав гарахгүй. Эсрэгээрээ банкнаас тавьдаг олон арван шаардлагаас эхлүүлээд бусад байгууллагаар үйлчлүүлэхэд цахим үнэмлэхээ уншуулаад болчих боломж иргэдэд бүрдэх сайн талтай. Ядаж сонгуулийн өмнөх жил гэдгээрээ энэ Засгийн газрыг сонгогчдод сайхан харагдуулах шийдвэртэй алхмын нэг нь ч болж болох юм.
С.ГАНДӨЛ
Зочин · 2015/03/23
Olon yum navsaital chirch yavmargui bn shu.i unemlehende l suulga.ard tumend ug naad hii ureh ged bga munguu.
Зочин · 2015/03/23
зайлаа ийм юм гэж хаа байсын
Зочин · 2015/03/22
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/03/22
mungu ideh bas l neg helber arga ulam nariisch bn Ard tumend heregtei yu hiihee sanaachlaach Irged n tuildaj bnaa
Зочин · 2015/03/22
бэлэн чип байгаа болхоор дахин зарлага гаргалгүй юмаа хийгээчээ тэр их мөнгөө өөр юманд зориулаач ээ
Зочин · 2015/03/22
õÿìðàë áîëîîä áàéãàà þìóó õÿìðààä áàéíà ãýýä á¿ñèéã íü ÷àíãàëóóë÷ààä äýýã¿¿ðýý øàõààãàà õèéãýýä áàéæ áîëæ áàãàà þìóó