А.Эрхэмбаяр: Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас нь өөрөө “зэвсэг” юм
2015/03/22
Бид энэ удаагийнхаа ярилцлагын буланд Арми-Шоп 5.11 дэлгүүрийн менежер, цэрэг цагдаагийн хувцас судлаач А.Эрхэмбаярыг урьж ярилцлаа.
Таньд энэ өдрийн мэндийг хүргэе?
Баярлалаа
Та анх хэдэн оноос цэргийн дүрэмт хувцас болон цэргийн тусгай хэрэгслийн талаар сонирхож эхэлсэн бэ?
Би анх 1980-аад оны сүүлээс цэргийн хувцас болон цэргийн тусгай хэрэгслийг сонирхож эхэлсэн.Эхний ээлжинд сохирхогчын түвшинд байсан бол цаашлаад олон улсын цэргийн хувцас, цэргийн тусгай хэрэгслийг илүүтэйгээр сонирхож эхэлсэн юм. Дүрэмт хувцасны хийц, загвар, чанарыг түлхүү анхаарч үздэг байсан бол сүүлийн үед шинжлэх ухааны талаас нь судалж эхэлсэн.
Та дүрэмт хувцасны талаар судлаж эхэлсэн гэлээ. Судалгааныхаа талаар яриач?
Хоёр төрлийн дүрэмт хувцас судлаж үзсэн. Цэргийн болон цагдаагийн дүрэмт хувцас гэж. Олон улсын жишигт бол цэрэг цагдаагийн дүрэмт хувцсыг аюулгүйн хөдөлмөр хамгааллын хувцас хэмээн тодорхойлдог.Дүрэмт хувцас нь тухайн албан хаагчийн аюулгүй байдал болон ажлын үр дүнд эерэгээр нөлөөлдөг юм.
Цагдаагийн хувьд тухайн албан хаагчийн дүрэмт хувцасыг өөрийнх нь “зэвсэг” хэмэээн үздэг.
Цагдаа бол төрийн хүчний байгууллага учраас Төр болон ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж нийгмийн хэв журмыг сахиулах үүрэгтэй тул хувцлалтаасаа эхлээд эрхэмсэг хэн ч харсан хүндлэхээр байх ёстой. Ганц манайд биш дэлхийн түвшинд энэ асуудлыг өндөрт хэмжээнд авч үздэг.
Харин манай цэргийн дүрэмт хувцасны тухайд аль эрт Чингис хааны үеээс байлдаан тулааны үед өмсөж буй хуяг дуулга нь биед ямар нэгэн саадгүй, эвтэйхэн ,бат бөх байхаар бүтээгдэж ирсэн байдаг. Эртнээс манай Монголчууд хувцас хэрэглэлдээ соёлтой, хүндэтгэлтэй хандаж ирсэн бөгөөд “Хувцасны дээд нь хуяг дуулга хурим найранд өмсөж үл болно” хэмээн нэгэн цагт хэлсэн байдаг.
Нэг үеэ бодвол манай зэвсэгч хүчний албан хаагчид дүрэмт хувцсыг гадуур хамаагүй өмсөж явах нь багассан. Мэдээж харъяа яамаас баталсан цэргийн хувцас өмсөх дүрэм журам гэж бий.
Тэр дүрэм журмаа манай цэрэг армийнхан сайн дагаж мөрддөг. Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд цэрэг армийн хувцас өмсөх нь биед их дулаахан, хөдөлгөөн хорихгүй, амархан шороо тоос дарахгүй гэдэг үүднээс манай иргэд энгийн үед өмсөж хэрэглэх нь элбэг байдаг. Болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ.
Та судалгааныхаа ажлыг хэрхэн хийдэг вэ?
Судалгааныхаа хүрээнд маш их ном сэтгүүл интернэт орчинг ашиглах хэрэгтэй болдог.Мөн гадаад улс оронд болж буй бүхий л цэрэг армийн дүрэмт хувцас ,тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд яармагт оролцохыг хичээдэг.
Саяхан би Швейцар улсад зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагт оролцоод ирсэн.Энэ үзэсгэлэн нь Европын цэрэг армийн хувцасны өнөөгийн өнгө төрхийг тодорхойлдог бөгөөд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагаа юм.Мөн.Герман ,Турк, Хятад гэх зэрэг улсуудад зохион байгуулагдсан цэрэг армийн үзэсгэлэнд оролцож байсан.
Ерөнхийдөө дэлхий дахинд цэргийн хувцасны чиг хандлага маш өөр болсныг олж анзаарсан. Тухайн албан хаагчийн биеийн хөдөлгөөнд аль болох эвтэйхэн байхаас гадна хамгийн гол нь эрүүл мэндийг нь нэн түрүүнд тавих болсон.Тиймээс судлаачдын хувьд жинжлэх ухааны талаас авч үзэх хэрэгтэй байгаа юм.Гадаад үзэмж гэхээсээ илүү тухайн албан хаагчийн эрүүл мэндэд ямар ач холбогдолтой байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй.
Манай улсын цэрэг цагдаагийн хувцас бусад орныхоос юугаараа онцлог, давуу байдаг вэ?
Манай Монгол цэргийн хувцас загвар өнгөний хувьд маш сайхан.
Нэг дутагталай зүйл нь хийц чанар материалын хувьд тааруухан байдаг. Миний ажигласнаар гурван төрлийн материал байна.Сайн , муу, дунд гэсэн. Манайх ихэвчлэн дунд зэргийн материалаар хийгээд байна гэсэн ойлголт бий. Учир нь олон улсад үүрэг гүйцэтгэхээр явж буй манай улсын цэргүүд гурваас дөрвөн ээлжийн хувцастай явж байна.Олон сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хуьд гурваас дөрвөн ээлжийн хувцас нь материал чанарын хувьд шаардлага хангахгүй байгаа нь тэндээс харагдаж байгаа юм.
Мөн гуталны асуудал маш чухал. Монгол хүнд тохирсон гутлыг гаднаас оруулж ирнэ гэдэг хүндрэлтэй. Гаднаас оруулж ирсэн гутлыг манай нөхцөлд өмсхөд тохиромж муутай байдаг. Жишээ нь сүүлийн үед манайхан “цөлийн шар” гэх гуталыг их өмсөх болсон. Зуны нөхцөлд тохиромжой байж болох ч өвөл өмсөх нь тийм ч тохиромжтой биш. Манай залууучууд өвөл өмсөөд л явж байдгийн. Улиралд нь өмсөх ёстой гутлыг улиралд нь л өмсөх хэрэгтэй.
Цагдаагийн байгууллагийн хувьд дүрэмт хувцсандаа нийлээдгүй сайн шинэчлэл хийж байгаа. Цагдаагийн формыг хоёр жилд нэг удаа төрөөс үнэгүй тавьж өгдөг юм. Мөн л адил гуталны хувьд асуудалтай байгаа. Одоо хараад байхад ихэнхдээ Турк улсад үйлдвэрлэсэн өвлийн гутал өмсөөд байгаа юм. Гэтэл Турк улс өвөлдөө хамгийн хүйтэн боллоо гэхэд -7°С градус хүрдэг. Харин манайх өвөлдөө хасах 25-30°С градус хүртэл хүйтэрдэг. Зун болохоор 20-31°С халдаг учраас өмсхөд тохиромжгүй байгаа юм.Иймд дотооддоо үйлдвэрлэсэн өмсхөд тохиромжтой , зөөлөн ултай гуталийг өмсөх хэрэгтэй. Өмсөж буй гуталнаас хамаар ч нуруу суулт, бөөрний өвчин, ясны сийрэгжилт гэх мэт өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Гадны улс орнууд зөөлөн үүсэн ултай гутлыг түлхүү хэрэглэдэг. Энэ нь удаан зогсоход нуруунд даралт өгөхгүй, үүсэн ултай өмсөхөд эвтэйхэн тусгай технологоор гутлаа үйлдвэрлэдэг. Иймд гадны технологи дээр үндэслэж дотооддоо өөрсдийн арьс шир түүхий эдээр Монгол хүндээ тохирсон гутлыг үйлдвэрлэх хэрэгтэй байгаа юм.
Мөн манай хилийн цэргийн албанд өмсөж буй гутал их тааруухан
Тухайлбал хилийн цэргийн хилчид маань өдөртөө бараг 20-30 км алхах, мориор явах нь энүүхэнд. Мориор явах үед гутал дөрөөний ая даах өөрсдөө алхах үед хөлд ямар нэгэн зовиургүй эвтэйхэн байх гутлаар хангавал ажлын үр бүтээл болон ажиллах урам зориг өндөр байх болов уу гэж боддог.
Би Шэйвцарын үзэсгэлэнд оролцох үеэрээ Германы цагдаагийн хувцас хангалтын ажилтантай уулзаж ярилцсан юм. Тэр хүнээс би танайх цэрэг цагдаагийн албан хаагчдыгаа ямар үнэтэй гутлаар хангадаг вэ? гэж асуув. Тэрээр надад хэлэхдээ “Манай улс нийт албан хаагчиддаа 200 еврогоос дээш үнэтэй гутал өмсүүлдэг. Сайн чанартай үнэтэй гутлаар хангах нь ажлын бүтээмжийг сайжруулна. Муу гутлаар хангалаа гэхэд тухайн албан хаагч ханиад томуу тусч нуруу хөл гараа гэмтээвэл эрүүл мэндийн даатгал болон ажлын даатгал гээд төрөөс бүр илүү их зардал гарах юм.Тийм учраас албан хаагчиддаа сайн чанарын үнэтэй гутлаар хангаж байж энэхүү гарч болох зардлаас урдчилан сэргийлэх юм” гэлээ.
Тэр бол маш зөв. Герман улс өөрөө хөрөнгөтний нийгэмд шилжээд хоёр гурван зуун жил болж байгаа улс.Иймдээ ч хүнийг зөв менежмэнтээр удирдаж ажлуулах тал дээр арвин туршлагатай хүмүүс. Одоо харин манайх ийм байдал руу шилжин гэж найдаж байна. Манайх хөрөнгтний зах зээлд ороод ердөө арав гаруй жил болж байна. Хэмнэн гэж хямд гутал өгөхөөс илүүтэйгээр үнэтэй сайн чанарын гутлаар хангаж албан хаагчдынхаа эрүүл мэндийг илүү сайн бодох хэрэгтэй юм.
Манай урд хөршид ч ялгаагүй замын цагдаа нар гадаа хүйтэнд зогссоны улмаас хүйтний өвчнөөр ихээр өвчлөх болсон. Тийм болохоор хүйтний өвчнөөс урьдчилан сэргийлсэн сайн чанартай гутал хувцас үйлдвэрлэх болсон. Энэ нь мөн л адил сүүлд нь гарах илүү зардлаас урьдаж өмнө нь сайн чанартай хувцсаар хангаж эрүүл мэндийн бодож байгаа хэрэг юм.
За мөн миний уншиж судалсанаар бол монгол хүний биеийн онцлог гэж байна.Алдартай судлаач Бичурин бичихдээ "Монголчууд дунд зэргийн нуруутай ,ерөнхийдөө туранхайвтар, чийрэг биетэй, данхар бөөрөмхийдүү толгойтой, эмээлийн дөрөөний сур богино явдагаас хөл нь өвдөгөөрөө майга, бага зэрэг бөгтөр нуруутай" хэмээсэн байдаг. Ер нь бол Монгол хүний биеийн онцлог гэж байдаг. Монгол эрчүүдийн дундаж өндөр 167 см өндөртэй. Харин сүүлийн үед хоол хүнс гэхээс илүү стрессээс болж төвийн таргалалттай /гэдсээр таргалах/албан хаагчид их болсон. Үүнийг нь бодолгүй 180 см өндөртэй хүний биеийн онцлогт таарсан хувцас өмсүүлээд байвал цэрэг цагдаагийн албан хагчдын хувьд утгагүй л харагдана гэсэн үг. Мөн манай хууль хүчний байгууллагууд хүнээ гэхээс илүү даргын өгсөн үүрэг, өнгө загварыг илүү анхаараад байгаа нь дутагдалтай санагдаж байна.
Иймд даргын хүсэл сонирхол гэхээс илүү Монгол хүнийхээ биеийн онцлогт тохирсон алсад гарч болох сөрөг муу үйлдлээс хамгаалсан, эрүүл мэндийн бодсон хувцас тусгай хэрэгслээр хангах ёстой. Хангах нь харин төрийн өөрийнх нь үүрэг юм.Зөв эрүүл холлолт гэдэг шиг зөв хувцалалттай байх нь илүү чухал.
Манай цэрэг цагдаагийн хувьцас олон улсын стандарттай нийцдэг үү?
Манай цэрэг армийн дүрэмт хувцас олон улсан стандарт жишигт дөхөж байгаа. Бүрэн нийцэж байгаа гэж хэлхэд хэцүү юм.Хилийн чандад алба хааж байгаа цэргүүдийн хувцасыг гадны албан хаагчид ихэд сонирхож гуйх тохиолдол хүртэл байдаг.Энэ нь манай цэргийн хувцасны загвар үзэмж сайжирч байгаагийн нэг илрэл юм.
Манай залуус аялал зугаалга, ан гөрөөнд явахдаа амерки армийн ногоо, шар эрээн хувцасыг өмсөх сонирхолтой байсан бол одоо харин Монгол улсын зэвсэгт хүчний хувцсыг өмсөх дуртай болсон. Өмсүүлэхгүй гээд байх бас хэцүү. Хуулиндаа өмсөж болохгүй гэдэг ч эмблэм таних тэмдгийн аваад өмсөж болохгүй гэсэн заалт бол байдаггүй юм байнэ лээ.
Энэ нь манай цэрэг армийн дүрэмт хувцасны чанар чансаа загвар, өнгө үзэмж сайжирч байгааг л харуулж байгаа хэрэг юм.
Цагдаагийн дүрэмт хувцас мөн адил дөхсөн гэж хэлж болно. Тухайлбал сүүлд цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцсанд шинэчлэл хийсэн. Нэг алдаа нь манайх албан хаагчдынхаа дүрэмт хувцсыг хийхдээ дэлхийн нийтийн стандартаас гажаад байдаг. Жишээ нь нарны малгайны хувьд хүрээний өргөн 6 см байхад 7-8 см болгож , малгайн оройн тойрог хэмжээг хэтэрхий өндөр болгоод хийцэн нь үзэмж талаасаа тааруу харагдаж байгаа юм.Уг нь зөв стандарт загвараар нь хийх юм бол монголын нөхцөлд хамгийн хэрэгтэй тохиромжтой малгай юм. Ер нь л бол манай Цагдаагийн дүрэмт хувцас дэлхийн жишигт дөхсөн гэж хэлж болно.
Дараагийн нэг зүйл нь цагдаагийн албан хаагч заавал сум, мэснээс хамгаалсан тусгай хантааз өмсөх хэрэгтэй . Энийг бол дэлхий нийтээр стандарт болгоод хэрэглэж байна. Жишээ нь АНУ цагдаагийн албан хаагч гудамжинд ажил үүргээ гүйцэтгэхдээ заавал хантааз өмсөх ёстой байдаг.Аль ч орны цагдаа хүчний байгууллагууд албан хаагчиддаа ийм л шаардлага тавьдаг.
Яг үүнтэй адил манай цагдаа хууль хяналтын байгууллагууд энэ асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ чинь өөрөө бас ялгаагүй тухайн албан хаагчийн ажлын хувцас юм. Жишээлбэл барилга дээр ажиллаж байгаа ажилтаны хөдөлмөр аюулгүй байдлыг хангахын тулд мэргэжлийн хяналтын газраас заавал каск,хальтардаггүй гутал, гэрэлтдэг хувцас өмс гэж шаарддаг. Үүнтэй адил болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цагдаа, хилийн цэргийн албан хаагчдад заавал хантааз өмсүүлэх хэрэгтэй юм.
За тэгээд ажиглаад байхад цагдаа цэргийн албан хаагчдын дийлэнх нь 20-35 насны залуус байдаг.Бусад орнуудыг ажиглаад байхад үүрэг гүйцэтгэж буй залуус ямар хувцас өмсөх сонирхолтой байгааг нь судлаж байж тухайн хувцсанд нь өөрчлөлтүүдийг хийдэг юм билээ.Ерөнхийдөө цэргийн хувцсыг наймаас арван жилийн дотор сольдог юм билээ. Манайд ч бас тэгдэг бай.Энэ болгондоо бага багаар өөрчлөлтүүдийг хийдэг.Харин өөрлөлт хийх бүрдээ албан хаагчдынхаа санал хүсэлт сонирхлыг нь илүү тусгаж өгөх хэрэгтэй юм.Яагаад гэвэл залуу хүн өмсөж байгаа учраас сэтгэлд нь нийцүүлсэн хувцас өмсүүлэх нь эргээд тэр хүний ажилдаа хандах хандлага, хувцсаа илүү сайхан цэвэр цэмгэр өмсөх тэр хүсэл нь нэмэгдэж өгдөг.Олон улсын жишиг нь ийм байхад манайх үүнээс гажуудна гэдэг нь боломжгүй л асуудал байгаа юм.Яагаад гэвэл би дээр хэлсэн.Цагдаагийн хувцас хаана ч харсан цагдаа төрийн хүчирхэг механизм гэж л харагдах ёстой.
Сүүлийн үед мөн олон улсад цагдаагийн хувцсыг бүсчилж хуваадаг болсон. Тухайлбал баруун бүс, зүүн бүс, төвийн бүсэд ийм хувцас өмсөн гээд заагаад өгдөг болж.
Жишээ нь манай Увс аймгийн дөрвөн сарын хувцас Өмнөговь аймгийн дөрвөн сарын хувцас өнгөний хувьд ч гэсэн өөр өөр ялгаатай байна гэсэн үг юм.Хэрвээ адилхан юм өмсөөд байвал буруу болчино ш дээ.Өвөлдөө -50 градус хүрдэг Увс аймагт зузаан нэхийтэй бараан өнгийн хувцас өмслөө гэж бодход өвөлдөө -10 градус хүрдэг Өмнөговь аймагт тэр зузаан бараан хувцсыг өмсөөд байвал тохиромжгүй шүү дээ.Тийм болохоор манайх олон улсын жишгийг л дагах хэрэгтэй.
Загварын хувьд хэрхэн анхаарах ёстой вэ?
Зарим улс орнуудыг хараад байхад гадны нэртэй загвар зохион бүтээгчдээр өөрсдийн цэрэг армийнхаа хувцасны загварыг хийлгүүлсэн байдаг юм билээ. Ер манай цэрэг, цагдаа хилийн цэрэг, онцгой байдлынхан загвар зохион бүтээгчдийнхээ саналыг түлхүү авах ёстой.Нэг ажиглагдсан юм нь хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хувцас ерөнхий нэг загвартай болчоод байгаа юм. Гадаадын харьяат,Тахарын алба, Хууль сахиулахын их сургууль таних тэмдэг л өөр болохоос яг л ижил. Бүгдээрээ хар өнгөтэй.Тэгээд дээр миний хэлдэгчлэн хууль сахиулах байгууллагын албан хаагчдын нэг авууштай зан нь дээд даргынхаа үгэнд дуулгавартай ордог зан нь юм уу даа.Дарга ийм юм сонирхож байна.Дарга л ийм юм хүсэж байна гэж ойлгодог.Хичнээн хүн өөрөө олон янзын брендийн хувцас өмсдөг байсан ч гэсэн мэргэжлийн хүний саналыг авхал ёстой.Өмсөх хийх хоёр чинь өөр шүү дээ.
Цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа
Баярлалаа
Зочин · 2015/03/24
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй