Н.Лүндэндорж цэцийн дээр “орших”-ыг санаархаад банга хүртэв
2015/03/23
“Цэцийн дээр хөх тэнгэр л оршино” гэдэгсэн. Гэтэл сүүлийн үед энэ үг зөвхөн цаасан дээр үлдэж, Цэцийн дээр хэн эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нь заларчих гээд байдаг болсон нь нууц биш. Үүний тод бөгөөд шинэхэн жишээ нь Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэртэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин Хууль зүйн салбарыг толгойлох болсноор шүүхийн байгууллагыг “хүслээрээ” бужигнууулсан нь өнөөдрийн маргааны суурийг тавьсан байдаг. Тэрбээр энэ салбарыг тэргүүлэх болсноор шүүхүүдийг тойргийн хэлбэрт оруулан шинэ бүтцээр зохион байгуулсан юм. Жишээлбэл, Сүхбаатар аймагт анхан шатны шүүхээр хэргийг нь шийдсэн бол Дорнод аймагт очиж давж заалдахаар болсон нь иргэдийн хууль хүчний байгууллагаас дэмжлэг авах эрхийг нэг талаас хаасан шийдвэр болсныг мэргэжилтнүүд хэлдэг. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10- нд Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа энэ шийдвэрийг цуцалсан. Тодруулбал, Монголын шүүхийн шинээр зохион байгуулсан Шүүх байгуулах тухай хуулийг бараг бүхэлд нь хүчингүй болгосон гэхэд болно.
Цэцээс гаргасан албан ёсны шийдвэрээр Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, “Хууль зөрчсөн” гэх дүгнэлтийг гаргасан юм. Ингэснээр Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн давж заалдах шатны шүүх, дүүргийн зарим шүүх, захиргааны хэргийн анхан шатны зарим шүүхийг татан буулгахаар болсон. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулсан дагнасан шүүхүүд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болох юм.
Дээр нь хөх тэнгэрээс өөр замгүй Үндсэн хуулийн Цэц ийнхүү шийдвэр гаргасанд Х.Тэмүүжингийн хамтрагчид ихээхэн бухимдалтай байгаа. Тэр бүү хэл, тэд Цэцийн шийдвэрийг ил далдаар шүүн буруутгаж байгаа нь нууц биш. Ийнхүү Цэцийн дээр оршихийг “санаархаж” байгаа хүн бол ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндорж. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ дүгнэлтийн талаар илт буруутгасан агуулгатай мэдэгдэл хийж, хэвлэлд ярилцлага өгч байгаа нь Цэцийнхний дургүйг хүргэсэн бололтой. ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан сануулгыг Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Цэцийнхэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг Үндсэн хуулийг дээдлэхийг санууллаа. Цэцийн дарга Ж.Амарсанаа Н.Лүндэндоржид явуулсан албан бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2015 оны нэгдүгээр сарын 30-нд 01 тоот тогтоол гаргаж, Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон билээ. Энэхүү тогтоолыг үндсэн эхээр нь танайд явуулсан болно. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Та болон танай ажилтнууд телевиз, радио, хэвлэлд удаа дараа ярилцлага өгөх, цахим сүлжээгээр тараах, хэвлэлийн бага хурал хийх түүгээр үл барам шүүгчдээр хэлэлцүүлэг хийх зэргээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр буруу гарсан мэт, түүнийг биелүүлэхэд бэрхшээл их байгааг тоочсон мэдээлэл цацсаар байгааг бид анхааралтай ажигласаар байна. Танд Үндсэн хуулийн эрх ашгийн үүднээс урьчилан сануулж байгааг үүгээр уламжилж байна” гэжээ. Үнэндээ Үндсэн хуулийн Цэцийнхэн бүтэн гурван ч сарын хугацаанд ШЕЗ-ийнхнийг харсны эцэст буюу тэвчээр алдахдаа сануулга хүргүүлж байгаа нь энэ.
Өнгөрсөн хугацаанд Цэцээс гаргасан шийдвэрийн талаар ШЕЗ-ийнхөн хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, хэдэн ч телевиз, сонинд буруутгасан агуулгатай ярилцлага өгснийг хуруу даран тоолбол багагүй тоо гарна. Ганцхан жишээ тахатад, ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндорж Цэцийн шийдвэрийн талаар “Монголын шүүхийн одоогийн шинээр зохион байгуулсан Шүүх байгуулах тухай хуулийг Цэц бараг бүхэлд нь хүчингүй болгочихлоо. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг зөв буруу гэдэг талаар юм хэлэх ёсгүй. Харин ямар ноцтой үр дагавар үүсгэж байгааг хэлэх ёстой. Бид одоогоос 7-8 сарын өмнө давж заалдах шатны есөн шүүхийг аймгуудад байгуулаад, шүүгчдээ нүүлгээд орон сууцыг нь заруулаад, очсон газар нь орон сууц авахуулаад, дэмжлэг үзүүлээд нүүлгэн шилжүүлсэн. Одоо буцаад нүү, авсан байр сууцаа зар, ирсэн газраа шинэ байр сууц худалдаж ав гэх эрх байхгүй. Энэ их зардлыг хямралтай үед Монголын төр даах уу үгүй юу гэдэг асуудал үнэхээр хүнд. Энэ бол ШЕЗ- ийн гишүүдийн толгойг өвтгөсөн сөрөг үр дагавартай ажил.
Тэгээд ч 2015 оны төсөвт нэг ч төгрөг тусаагүй. Иймээс үүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн бололцоо одоогийн шүүхийн төсөвт байхгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц их нухацтай авч үзэх ёстой асуудал” хэмээсэн. Хэн ч сонссон энэ нь “Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй” гэсэнтэй агаар нэг тайлбар. Аливаа улс оршин тогтнохын үндэс нь хууль гэж хэлж болно. Тэр дундаа бүх хуулийг “эцэг” гэгддэг Үндсэн хууль бол бидний баримталж явах гол чиг баримжаа. Нэг ёсондоо, Монгол Улсын гурван сая иргэнийг эмх замбараа, эв зүйтэй амьдруулахын тулд Үндсэн хуулийг бий болгосон ч гэж хэлж болно. Тэр дундаа Үндсэн хуулийн хэлбэртгүй дагаж байгаа эсэхийг хянадаг Цэцийн шийдвэрт хэн дуртай нь тайлбар хийж, буруутгах эрхгүй гэдгийг ийнхүү харууллаа.
М.ӨНӨРЖАРГАЛ

Зочин · 2015/03/24
цэц болон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой . шалтгаан хэлэх ёс байхгүй. жишээ нь хууль бусаар баригдсан л бол өндөр байна уу сайхан байна уу барьж дууссан байна уу хамаагүй барилгыг буулгах ёстой. ингэж байж хэмээн дахин хууль бусаар барилга баригдахгүй болдог учиртай.
энэ бол үүнтэй яг адил асуудал
Зочин · 2015/03/24
Энэ хүн ч үнэхээрэй "УВАЙГҮЙ" нөхөр шүү.. Нөгөө хүн амины хэрэг юу болсон бэ??? ТЭМҮҮЧИН ийм нөхрийн шавь хойно өөдгүй байх нь аргагүй дээ...
Зочин · 2015/03/24
энэ юндэндорж монголчууд тавь хүрээд зөнөглөдөг гээд байсан, одоо өөрөө зөнөглөөд шүүгчдийн цалинг зургаан сая болгосон нь багадаад арван сая болгуулна гэж зөнөглөөд байх шиг байна.
Энэ хүн · 2015/03/24
Энэ Лүндэндорж гэдэг хүн ************ явж байгаад машинаар залуухан охиныг дайрч алсан хүн шүү дээ. Тэгээд бас дандаа танил тал, арын хаалгаар албан ту******л хөөцөлдөнө. Тийм аймаар хэрэг хийсэн хүн чинь нам жим байж баймаар. Гэтэл амбиц нь үнэхээр дийлддэггүй хүн юм аа. Тэгж байгаад хэцүүдэх вий дээ. Ийм хомхой хүн заавал нэг болдог сон доо.
jervis · 2015/03/24
Tsetsiin heden emged ovgodiig hurdan nasand ni gargah heregtei !!!! Oimsiig ni gozoilgoh humuus ch baigaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2015/03/24
Хэрэв цэцийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол Н.Лүндэндорж сайн дураараа огцрох ёстой. Цэцийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэсэн хүн нь ШЕЗ-ийг удирдах хэрэгтэй.
Зочин · 2015/03/24
Мөнгө олох хамгийн амархан арга. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=12489 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/03/24
Мөнгө олох хамгийн амархан арга. Үнэхээр өгдөг юм байна. Би анхны 400 до*аа авчихлаа. Та гэртээ ажил дээрээ Фэйсбүүк ухаж байх хоорондоо л 30 секундэд амжуулчихана. Энэхүү http://referralvibe.com/?reff=15487 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд автоматаар 25 до* өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 до* өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа до*ын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, P***word дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд BN амжилт хүсье.Танаас ямар ч зардал гарахгүй