Заасан хугацаанд машинаа ачуулсан иргэд торгуулиа нэхэмжлэх эрхтэй боллоо
2015/03/25
Монгол улсад хэрэгжиж эхэлсэн зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой шийдвэрүүдийг хууль тогтоомжинд хэр нийцэж байгаа эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулсан байна.
Тус шалгалтаар НИТХ-аас 2013 оны 8 дугаар сард гаргасан “Зориулалтын автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ыг хууль бус байсныг тогтоожээ.
Уг журмын дагуу 2013 оны наймдугаар сарын 29-өөс 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нийхооронд ЗХУТ-ийн ачиж тээвэрлэгч машинууд нийт 9,230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж 647,710,000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Тиймээс 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2014 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл автомашинаа журамлуулж 70,000-80,000 төгрөгийн торгууль төлсөн 9,230 иргэн торгуулиа буцаан нэхэмжлэх эрх үүсч байгаа ажээ.
Зочин · 2015/04/02
тэгээд яг хаанаас яаж нэхэмжлэх вэ. тодорхой мэдээлэл өгөөч
Зочин · 2015/03/26
uguh vv ai ter demii baih