Анхаар нийслэлчүүд ээ, барилгын ажил эхэллээ

Урин дулаан цаг ирж, нийслэл хотод хаа сайгүй барилгын ажил эхэллээ. Харамсалтай нь, тэр хэрээр иргэдийн амьд явах эрх хумигдаж байна гэхэд болно. Учир нь, нийслэлчүүд хэзээ, хаанаас толгой дээр юу унах бол гэх айдастай амьдраад олон жилийн нүүр үзэж байна.

Тэнгэр баганадан өндийж буй барилгыг өргөгч крангүйгээр төсөөлөхөд бэрх. Гэтэл байсхийгээд л “Тэнд, энд кран унаж, хүний амь нас эрсэджээ” гэх гашуун мэдээ дуулдах болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн долоо хоногт краны даац хэтэрснээс осол гарч, 48 настай залуу дарагдаж амиа алдав. Осол энэ сарын 26-нд буюу өнгөрсөн пүрэв гаригийн 14.00 цагийн үед болсон байна. Хэргийн газар цагдаагийнхан болон онцгой байдлын алба хаагчдыг очиход залуу хэдийнэ амьсгал хураасан байжээ. Тэрбээр амиа алдах үедээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Жагоб” ХХК-ийн хашаанд ачаа буулгаж байжээ. Гэтэл “Камаз” загварын автокранаар ачаа өргөж байх явцад автокраны сум хүрднээсээ мултарч, ачааны автомашин дээр унаснаас энэхүү харамсалтай хэрэг гарчээ. Бид бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, дараах мэдээллийг бэлтгэсэн юм. 

Л.Болдбаатар: Краны жолооч гэхэд ямар ч туршлагагүй хүүхэд харагдсан 

Талийгаач Л.Батсайханыг амиа алдах үед нь төрсөн ах Л.Болдбаатар нь хамт байжээ. Дүүгээ кранд даруулж амиа алдахыг хоёр нүдээрээ харсан түүнтэй уулзаж, тухайн үед яг юу болсон талаар тодрууллаа. 

-Танд болон гэр бүлд тань гүн эмгэнэл илэрхийлье. Таныг талийгаачийг амиа алдах үед хажууд нь байсан гэж сонссон. Тухайн үед яг юу болсон юм бэ?

 -Дүү бид хоёр “Жагоб” компанийн ачааг буулгаж байсан юм. Хоёр машин ачааныхаа нэгийг нь ч буулгаагүй байхад ийм харамсалтай хэрэг боллоо. Биднийг ачаагаа ачаад “Жагоб” компанийн гадаа ирэхэд хөлсний бололтой нэг кран зогсч байсан Харваас даац багатай, жижиг кран. Тухайн үед дүү маань компанийн удирдлагууд болон краны жолооч залууд анхааруулж хэлсэн тоогоогүй. 

Юу гэж тэр вэ? 

Дүү маань өнөөх жижиг краныг харчихаад Бидний ачааг наад кран чинь даахгүй шүү Өөр томыг авчирсан нь дээр байх” гэж. Харамсалтай нь, дүүгийн маань үгийг хэн нь ч авч хэлэлцээгүй 

-Дараа нь юу болсон юм бэ?

 -Бид хоёр машиныхаа хажууд зогсч байсан. Гэтэл өнөөх краны жолооч шууд тороос татаад өргөсөн. Өргөхдөө ачааныхаа тэнцвэрийг олоогүйн дээр даац хэтрүүлсэн Үүнээс болж нүд ирмэхийн зуурт л краны хүрд нь ханз үсрээд сум нь дээрээс унаад ирсэн Сум нь унахдаа машины аравчинд хүчтэй цохиж, би нуруундаа цохигдоод газар унасан Босоод хартал дүү маань краны доор хэвтэж байсан. Үнэхээр аймшигтай. 

-Талийгаач газар дээрээ амьсгал хураасан хэрэг үү? 

Тийм ээ. Дүү маань цаашаа үсрэх гэж байсан ч хөл нь тээгэлсэн байх гэж бодож байна. Краны сум мөрөн дээр нь унахдаа цээжин хэсгийг нь хоёр хуваагаад хаячихсан байсан. Аврах ямар ч боломж байгаагүй Газар дээрээ нас барсан. 

-Кран ойролцоогоор хэдэн метрийн өндрөөс унасан юм бэ? 

-
10 метр орчим өндрөөс унасан байх Яаж ч бодсон тэр жижиг кран есөн тонн ачааг даахгүй.

 -Осол гарсны дараа “Жагоб” ХХК болон краны жолоочтой уулзсан биз дээ. Тэд юу гэж ярьж байх юм бэ? 

-Үгүй ээ, нэг ч удаа холбогдоогүй.

-Яагаад тэр вэ? 

-“Жагоб” компанийнхантай огт уулзаагүй. Краны жолооч гэж 30 нас ч хүрээгүй жаахан хүүхэд харагдсан. Дээр нь мэргэжлийн бус гэдэг нь илт. Олон жил том кран барьсан туршлагатай жолооч “Болохгүй шүү. Даахгүй гэж хэлсээр байхад үг аваагүй. 

-Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа Гэхдээ цагдаа нар осол гарах үед байсан хүмүүсээс байцаалт аваагүй гэж сонссон. Үнэн үү? 

Цагдаа нар хэнийг шалгаж, хэнээс мэдүүлэг авч байгааг нь мэдэхгүй байна. Яаж ч бодсон миний дүүгийн үхэлд краны жолооч буруутай. Яах вэ, хэн хэн нь мөнгө олохын тулд л яваа. Гэхдээ тэр жолооч краныхаа даацыг мэдсээр байж ачаа өргөсөн. Дээр нь цагдаа нар осол гарсан үед яг хажууд нь байсан надаас мэдүүлэг, байцаалт нэг ч аваагүй. Тэгсэн атлаа хэрэг гарах үед хажууд нь байгаагүй, гэртээ байсан хүнээс байцаалт мэдүүлэг авсан байгаа юм. Үнэндээ дүүгийн маань хэрэгт холбогдуулж хэнийг шалгаж, хэнээс байцаалт авч байгааг мэдэхгүй явна гэв. Манайхаар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэн “Олон жил хэрэглэсэн, шаардлага хангахгүй кран их байна. Хяналт гэж алга. Үүнийг холбогдох газрууд нь цэгцлэх хэрэгтэй Тэгэхгүй бол ганц дүү маань ч биш цаашид хэчнээн хүн амиа алдахыг хэлж мэдэхгүй байна” гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох албан тушаалтнуудад уламжилсан юм. Харамсалтай нь энэхүү асуудал УИХ болон Засгийн газар, хотын удирдлагуудад хамаагүй сэдэв бололтой.
 


Б.ТӨРБАТ