“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглолсон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. Түүнийг МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг "Цоглог" хөтөлбөрийг олон жил хөтөлж байсныг өдгөө мартаагүй биз ээ. Тэрбээр МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангийг төгссөн. О.Цэнгэл өөрийнхөө мэргэжлийг кино урлаг, уран сайхантай салшгүй холбоотой хэмээн үздэг. Таван жил гадаад амьдарч байгаад эх орондоо ирсэн даруйдаа кинонд тоглосон. 

"Байгаагаараа байх сайхан ш дээ, дандаа л нүүрээ будаж үсээ янзалж, өндөр өсгийт өмсөнө гэж юу байхав тэ манайхаан" хэмээн өөрийн будаггүй төрхөө олонд сонирхуулсан юм.

Сингапурт магистерт суралцсан  О.Цэнгэл "Хамтран амьдрагч" уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан энэхүү бүтээл нь гэр бүл бүр жаргалынхаа төлөө эв нэгдэлтэй байж, зовлон зүдгүүрийг давж гараасай гэдгийг урлагаар дамжуулж нийгэмд ойлгуулах зорилготой бүтсэн тухай тэрбээр дурдаж байсан билээ. Олонд өөрийн будаггүй төрхөө сонирхуулсан хөөрхөн бүсгүй маань хагас нүцгэн зургаа ч дэлгэв.

Д.Ана