Автобусны кондукторуудыг харилцааны соёлд сургах уу?
2013/06/04
Би өглөө орой ажилдаа нийтийн тээврээр зорчдог. Би ч гэлтгүй өдөрт нийслэлийн 1,5 сая иргэний 60 хувь нь нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг.
Ингээд ажиглагдсан зүйл нь бөглөрөл, түгжрэл, автобусны жолоочийн ур чадвараас дутуугүй кондукторуудын харилцааны соёл, ёс зүйн асуудалд хариуцлага тооцох цаг болсон шиг санагдана.
Автобусны кондуктор ямар үүрэгтэй вэ? Бас ямар эрхтэй вэ?
Тэд үүрэг гэхээсээ урьтаж, эрхээ эдэлж мэддэг улс. Хүнд нөхцөлд ажилладаг, олон хүнтэй харьцаж, стресстэй байдаг хэмээн өөрсдийгөө өмгөөлдөг ч наад захын ёс зүйн зарчимгүй ажиллаж болно гэж үү? Тэд чинь зорчигчидод үйлчилж, зөвлөж байх үүрэгтэй хүмүүс шүү дээ.
Нийтийн тээврийн кондуктор хэд хэдэн үндсэн үүрэг, эрхтэй байдаг. Тухайлбал, кондуктор нь зорчигчтой соёлч боловсон харьцан, хөнгөн шуурхай үйлчилнэ гэсэн заалт байх юм. Мөн үйлчилгээний явцад эцсийн ба дундын буудлуудын нэр байршил, үнэ, тариф зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллээр ханган ажиллана гэжээ. Гэтэл зарим кондуктораас асуугаад ч хариу олж сонсохгүй байх нь цөөнгүй байдаг шүү дээ. Тэрчлэн виза картаар зорчиж буй оюутнуудтай эгээ л үл тоон уурсаж, хашгичин харьцах нь энүүхэнд байдаг.
“Алив визануудаа урагшилаач, хүн суух гэж байна гэж ирээд л кондуктор хадагтайн “лүндэн” бууна. Тэд оюутны визагаар үйлчлүүлж байгаа болохоос биш адилхан зорчигч бас хүн шүү дээ. Тэгээд ч оюутнууд хуулийн дагуу хөнгөлөлт эдэлж үйлчлүүлж байгаа. Түүнээс биш тэдний хувийн автобусанд үнэгүй зорчихоор зүтгэж байгаа юм огт биш.
Үйлчилгээний явцад кондуктор дараах үйлдлийг хориглох ёстой аж. Үүнд зорчигчтой зүй бус харьцах, эрхэнд нь халдах зэрэг соёлгүй байдал гаргах. Тасалбар өгөхгүйгээр мөнгө хураах ёсгүй байна. Гэтэл мөнгө аваад тасалбар тасалж өгдөггүй кондукторууд мэр сэр байж л байдаг шүү дээ. Тэрчлэн хүнийг ялгаж үздэг, хэл амаар доромжилдог жишээ ч цөөнгүй бий. Тэдэнд шаардлага тавиад хэлдэг хүн хэд байгаа бол?
Хурдаа авчихсан, хөдөлгөөнд оролцож байхдаа зорчигчоо хог унагаж байгаа мэт түлхэж унагачихаад явж одсон хэрэг ганц нэг удаагийнх биш. Эсвэл мөнгөө өгсөнгүй, буу гэж ирээд л зогсоолгүй газар хөөж, тууж буулгах нь энүүхэнд. Үүнээс үүдээд эрдэнэт хүний амь нас эрсдсэн эмгэнэлт хэрэг хоёр жилийн тэртээ гарч байсан . Тэр хэргийг эргэн саная.
“Сонгинохайрхан дүүргийн X хороо Жанцангийн буудлаас ''Тэнvvн-Огоо" ХХК-ийн автобусанд суусан 53 настай эрэгтэй Б-г тус автобусны кондуктор согтуу үйлчлүүллээ хэмээн загнаж, хаалгаар тvлхсэнээс дагзаараа газарт унаж тархины хүнд бэртэл авч нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Хэдийгээр согтуу хүн, мөнгөө төлөхгүй бусад үйлчлүүлэгчийн тав тухад саад учруулж байсан байж болох ч өөрийгөө хянах чадваргүй хүнийг түлхэж унагах нь ёс зүйгүй асуудал шүү дээ. Эцэст нь уураа барьж дийлэлгүй хийсэн үйлдэл нь хүний амь насанд хохирол учруулсан байдаг аа. Эрдэнэт хүний амь нас нэгэн агшинд л эрсдэх хэврэг гэж үү?
Аливaa мэргэжил, ажил тухайн хүнээс нэн тэргүүнд ёс зүйтэй, хүн чанартай байхыг шаарддаг. Хэдий чадварлаг эмч, инженер, багш байлаа гээд ёс зүйн доголдолтой, хүн чанаргүй бол амжилт гаргаж, олны дунд нэр хүндтэй байна гэдэг юу л бол. Ялангуяа Монголчууд бид хүний мөс чанарыг чухалчлан үздэг шүү дээ.
Үүнээс үзвэл олон нийтэд үйлчилж буй кондукторууд ёс зүйгүй, аашилж хэн нэгнийг ялгаварлаж харьцаж , хэл амаар дайрч байна. Тэднийг харилцааны соёлд сургах шаардлага зүй ёсоор бий болсон биш гэж үү? Мэдээж хэрэг олон янзын ааштай хүнтэй харилцан тэрний хэрээр олон янзын хариулт болон хариу үйлдэлтэй тулгарах л байх. Хамгийн гол нь үйлчилгээний байгууллагын ажилтан учир үйлчлүүлэгчтэй эвтэйхэн л харилцах ёстой.
Нийтийн тээврийн унаанд суухад өөдөөс инээмсэглэн угтах кондуктортой болох цаг хэзээ юм бол доо. Хэрэв ийм кондуктортой болвол өглөөнөөс эхэлсэн инээмсэглэл тэр өдөртөө надад ямар их гоё энерги өгөх бол доо ....
Б.Хорлоо
Tamiraa · 2013/06/05
Zov zov manai niitiin teevriin jolooch nar Buusandaa Tamhi tataj hundee uilchildeg shuu dee 1 .gadag**** samriin Ys haydag2,shulsee nulmidag3buruu Ys surtahuungui haritsadag4.arhi konduktartaigaa uuhgui baih5.joloochiin ond o hun hun teeverleh 6. Buudal deeree zaaval zogsoh ystoi hun baihgui bna Geed ongch bolohgui7niitiin teeveree tseverleh*.teevriin heregseliin sandal uragdsan*.***ltgaanguigeer visa kart huraaj avah10.bilietee 2huvaaj ogohgui baih11.ajiliin huvtsasaa omsoh ystoi12. Kondukt kermaandaa mongo hiihgui baih13.toos shoouulahgui baih 14chiheltsehgui baih
mgl · 2013/06/05
yer ni delhiin ali ond konduct bdiin europd hurdan galt teregend l tasalbar ***lgagch s*** tasalbar deer ni dardag shd uur haana bdiin neeeh aimar zuzaan huvtsastai buduun **** muutai ******uud hun bagtah gej yadaj zogsohod chihed l, bain bain irj biletee av ged l, hariult biletee shideed hunluu shidlee gej heleher uudus hun zagnad, jolooch ni ch bas suuj duusaagui huluu gishguurt ni tavinguut l haalgaa haagad hudulchinu hestuu,hestuu......heleh ug zunduu bn
Зочин · 2013/06/05
11-р анги төгсөж байгаа сурагчид ихэнх нь 16 нас өнгөрч л байгаа, гэвч тэднээс үргэлж 400төгрөг авч байгаа, оюутнуудын зарим нь ахмад хүмүүст суудал тавьж өгөхийг ерөөсөө мэддэггүй тэнэг залуус байгаа, бүх хүмүүс автобусанд мөнгөө төлөөд зорчдог болвол кондукторуудын соёл арай өөр болно шүү дээ.тэд ч бас амьдрах гэж яваа хүмүүс. мөнгөө төлдөг хүмүүс голдуу такси буюу микро автобусаар явахыг эрмэлздэг шүү дээ. хандивынхан автобусанд...
nuuts · 2013/06/05
yag zow osdoo ****o unegui yawdag yum bnalee ireeduid odoogiin oyutnuud mongoloo delhiid taniulah humuus shuu de getel oyutan nastai humuusiig nohoinoos dd uzdwg yum bnalee
nuuts · 2013/06/05
yag zow osdoo ****o unegui yawdag yum bnalee ireeduid odoogiin oyutnuud mongoloo delhiid taniulah humuus shuu de getel oyutan nastai humuusiig nohoinoos dd uzdwg yum bnalee