Багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг охид олон. Харин энэхүү мөрөөдөлдөө хүрч үнэнч зүтгэж яваа уран бүтээлч бүсгүй тун ховор. Энэхүү хүслээ биелүүлж, өнөөг хүртэл тэр тусмаа хамтлагаараа уран бүтээлээ туурвиж байгаа "Sweetymotion"-ийнхон. 

Дуучин бүсгүйчүүд аль хэдийнээ Монголын рок попын ертөнцөд өнгө төрх, дуулах ур чадвараараа өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Хөгжим бүжгийн коллежийн сурагч байх үеэсээ урлагийн төлөө зүтгэсэн бүсгүйчүүдийн "Монголжингоо" төрх буюу монгол хувцасаараа гоёсон дүрийг энэ удаад онцлон хүргэж байна. 

Урлагийн хүмүүс үргэлж дэгжин, өнгө өнгийн даашинзаараа гангардаг. Харин тэдэнд "монгол дээл" янзтай зохиж.

Д.Ана