Хөөрхөн О.Дөлгөөнөө хэн бүхэн андахгүй танина. Багын мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болсон авьяаслаг жүжигчид урлагт олон бий. Тэд багадаа дуулж, бүжиглэх дуртай байснаа хуучилсан. 

Анх үзэгчидтэйгээ "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд Золоо гэх зурагчин бүсгүйн дүрийг бүтээснээрээ илүүтэй танил болсон билээ. Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа л уран бүтээлийн гараагаа эхлүүлж "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд", "Нэг хоёрын гурав аа" тоглож мэргэжлийнхнээс өсөх ирээдүйтэй залуу жүжигчин гэх үнэлгээг авдаг. 

Сургуулиа төгсөөд "Мөрөөдлийн театр"-т ажилд орсон жүжигчин бүсгүй маань ээж болж түр уран бүтээлээсээ хөндийрсөн. Гэсэн хэдий ч ээж болоод удалгүй хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр энэ удаад театрынхаа шинэ уран бүтээлд орж байгаа гэнэ. Ийнхүү хөөрхөн О.Дөлгөөнөө театртаа эргэн ирлээ.

Д.Ана