МУГТ Асашёорюү Д.Дагвадорж одоогоос 10 жилийн өмнө Нийслэл хотод нэгэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгч байсан билээ. Тэгвэл өнөөдөр өнгө доройтсон байдлыг хараад харууссан сэтгэгдлээ твиттер хуудаснаа нийтлэв. Тагнуулын Ерөнхий газрын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг 2004 онд байгуулсан. Гэвч өдгөө тус цэцэрлэгт хүрээлэн өнгө алджээ.