Цаазын ял: Гэр бүлийн 3 иргэнийг хөнөөсөн малчин О.Энхбатыг Ерөнхийлөгч уучлах уу?
2015/04/01
1993 оны малчин залуу гурван хүн хөнөөгөөд цаазын ял сонслоо-
2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1993 онд төрсөн О.Энхбат гэгч нэг бүлийн гурван иргэнийг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарч олныг цочирдуулж байсан.
Тэгвэл уг хэргийг үйлдэгч этгээдэд Хөвсгөл аймгийн шүүхээс цаазаар авах ял оноолоо.
Тэрбээр баривчлагдах үедээ сумын төвөөс холгүй зайд айлын гэрт нуугдаж байсан бөгөөд шалгалтын явцад уг хэргийг өс хонзонгийн сэдлээр үйлдсэн гэдгээ хүлээгээд байсан. Уг этгээд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин юм.
Тэрбээр эг гэр бүлийн Н, Б, Д нарын гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөгөөд зогсохгүй бусадтай бүлэглэн иргэн Ү-ийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн П-ийн “Мастер” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тиймээс Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлж, шүүхээс дээр шийдвэрийг гаргалаа.
Энэ хэрэгтэй уялдуулж бид цаазын ялын талаарх тоо баримт хийгээд сонирхолтой судалгаа, олон нийтийн үзэл хандлагын талаар доорх мэдээллийг бэлтгэлээ.
-2014 онд цаазаар авах ялын гүйцэтгэлээр тэргүүлж байгаа таван улс-
2014 онд л гэхэд дэлхийн улс орнууд нийт 2466 цаазаар авах ял оногдуулсан нь 2013 оныхтой харьцуулахад өсчээ.
Иран 289, Саудын Араб 90, Ирак 61, АНУ 35 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэдэг Хятад улсад энэ ял нууцад хамаардаг тул бодит тоон мэдээг тодорхойлох боломжгүй ч 1000 давсан байдгийг судлаачид баталж байна.
Хятад, Пакистан, Иран, Ирак хүмүүсийг “терроризм” –ийн хэрэгт буруутган цаазалсан бол Умард Солонгос, Иран, Саудын Араб нь цаазаар авах ялыг улс төрийн тэрс үзэлтнүүдийг дарах хэрэгсэл болгож байна.
Хүн амины бус ч цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгт дээрмийн, мансууруулах бодистой холбоотой хэргүүд, эдийн засгийн гэмт хэргүүд багтаж байна. Мөн “гэр бүлээс гадуур завхайрсан”, “бурхныг хараасан”, “хараал жатга хийсэн” зэрэг зарим нь гэмт хэрэгт ч хамаарахгүй тохиолдолд цаазаар авах ял оногдуулж байгаа талаар “Эмнести Интернэшнл” онцолжээ.
-Монгол улсад цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна-
Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна.
Монгол Улсын Их Хурал 2002 онд шинэ Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлж байна. Тус Эрүүгийн хуулиар дараахи төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл) зандачлах (177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл) Терроризм гэсэн зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан.
-Ц.Элбэгдорж цаазын ял сонссон этгээдийн амийг уучилна гэснээс цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргаагүй-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг байна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш цаазаар авах ялыг халах уу, үгүй юу гэдэгт эрүүгийн эрх зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр өдий хүрсэн. Ерөнхийлөгчийн мэдэгдлээс хойш зарим хүмүүс цаазын ялыг халчихсан гэсэн ташаа бодолтой яваа ч бодит байдал дээр үгүй юм.
“Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр ял хэлтрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд ял хэлтрүүлж, өршөөл уучлал үзүүлж, цаазаар авах ялыг өөрчилж болно.” гэж Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 4-т заасан билээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ялтанд уучлал үзүүлэх нь Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрх болохыг хуульчилсан бөгөөд уучлал үзүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 53.3-т “Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар гянданд хорих ялаар солино” гэж заажээ.
Үүний дагуу ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазар авах ял шийтгүүлсэн этгээд нэг бүрийн амь насыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучилна хэмээн мэдэгдсэн. Тэрнээс цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх талаарх шийдвэр биш юм.
Ц.Элбэгдорж: Ялыг нь уучилж 30 жил хорих ял болгодог ч тэдний ял дээд тал нь 12 жил л болсон байдаг
Цаазын ял сонсогчид Ерөнхийлөгчөөс уучлал хүсч гянданд 30 жил хоригдох болдог. Гэтэл давж заалдах шатны шүүхүүдээс 30 жилийн ялыг бууруулах тохиолдол их байдаг байна. Энэ талаар Ерөнхийлөгч өөрөө онцолж байсан. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “ Намайг анх ажлаа хүлээж авахад миний ширээн дээр хоёр хүний цаазаар авах тогтоол байсан. Би удаан бодсоны эцэст уучлал үзүүлж, 30 жилийн ял болгосон. Нэгэнт уучлал үзүүлсэн бол цаашдаа ч бас уучлал үзүүлэх байр суурь баримтлах ёстой. Нэг хэсэгт нь уучлал үзүүлээд, нөгөө хэсгийг нь цаазалдаг байж болохгүй. Цаазаар авах ялыг уучилснаар гянданд 30 жил хорих ял болгодог. 30 жил болсон хүн нэг ч байхгүй. Дээд тал нь 12 жил л болсон байдаг. Аймшигтайгаар хүн алсан, хэрцгий үйлдэл гаргасан хүмүүсийг уучлахад надад ч бас амаргүй байдаг. Би ч гэсэн бухимддаг.Монгол Улс НҮБ-ын Цаазаар авах ялын эсрэг конвенцид нэгдсэн учраас Эрүүгийн хуулинд байгаа цаазаар авах зүйл заалтыг хүчингүй болсон гэж ойлгож болно. Конвенци гэдэг бол Монгол Улсын хуультай адилхан үйлчилдэг” гэв.
Ийн хуулинд тусгагдаж өгөөгүй ч халагдсан гэсэн ойлголттой явдаг цаазын ялын асуудлыг дээрх шүүхийн шийдвэр дахин сөхөхөд хүргэлээ. Ерөнхийлөгчийн зүгээс угаас уучлал үзүүлэх цаазын ялыг шүүхээс оногдуулах нь сүүлийн үед багасаад байгаа энэ цаг үед дээрх хэрэг багагүй шуугиан тарьлаа. Мөн гурван хүний аминд хүрсэн уг этгээдийг ерөнхийлөгч уучлана, уучлахгүй гэсэн мэтгэлцээн ч иргэдийн дунд бий болоод байна.
Д.Ундрах
Зочин · 2015/04/04
Ядаж бүх насаар нь хориоч нэг нэгнийгээ цаазалсаар байгаад хүн үлдэхгүй байхаа даа
Зочин · 2015/04/02
helmegesiin chuluun deer baidag tsaaziin ylgui uls gedgee avaad shidchiheeree elbegdorji ibuudchihaad ah duusiinh ni tatvaraar nasaa duustal shorond gangarii gesen bas hudal bolloo hudalch hun mon gaitai ym
Зочин · 2015/04/02
MOngolchuudiig horooj bgaa bolohoor erunhiilugch urshuul uzuuleh blguidee
Зочин · 2015/04/02
Ц.Элбэгдорж: Ялыг нь уучилж 30 жил хорих ял болгодог ч тэдний ял дээд тал нь 12 жил л болсон байдаг
Зочин · 2015/04/02
ali ali tald n l hetsuu asuudal yl awch baigaa hun hohirson hun2t hoyuland n l hetsuu yrunhiilu****in unen l de ulsiin yrunhiilugch baij tiim hatuu eswel tiim zuulun baij bolohgui yrunhiilugchud shiidwer gargahad hetsuu baihaa
Зочин · 2015/04/02
цаазын ялыг байлгах нь зөв ерөнхийлөгчийн шийдвэрч зөв харин 30 жилийг багасгана гэдэг бол байх ёсгүй асуудал
Зочин · 2015/04/02
амьд үлдээнэ гэдэг уучлал ш дээ
Зочин · 2015/04/02
Цаазын ял байх ёстой л доо гэхдээ бүүр хүнд энэ мэтийн юманд бол байх ёстой шүү
Зочин · 2015/04/02
Ерөнхийлбгчийн зөв ш дээ амьд үлдээнэ гэдэг бол уучлал шүү
Зочин · 2015/04/02
юу гэж дээ Ерөнхийлөг ч өршөөгөөд 30 жил болгоод байхад шүүхээр дахин давж заалдаад 10 хэдэн жил болгоод арай биш ээ хүнд гэмт хэрэгтэнгүүд ш дээ наадуул чинь
Зочин · 2015/04/02
Цаазын ял ер нь хаа ч бна. Тэхдээ тэр нь шууд тэр дор нь амийг нь хороо нь гсэн үг биш юм. 30жил шоронд бх тэр хийсэн гэмээ үүрээд бжийсан нь ялгаа юун. Нэгэнтээ хүний амь хороосон атлаа шууд ц****** нь харуулбал бас бишдэгээ
Зочин · 2015/04/02
Цаазын ял байх ёстой зүйл. Өнөөдөр нийгэмд аймшигтай бурангуй хэрцгий аллага хүчирхийлэл их гарч байна. Хууль нь чанга ягштал биелэдэг, зөвд хүлцэнгүй, бурууд хатуу байх хэрэгтэй.
Tungaa · 2015/04/02
цаазын ял хэвээрэ байгаа ш дээ харин Е-лөгч л уучилж 25 жил болгож байгаа ш дээ
Neegii · 2015/04/02
Цаазын ял хуульд бдгаараа бгаа. Тэр механизмд ерөнхийлөгч уучлал үзүүлэх замаар хүн цаазлахаа больсон
Зочин · 2015/04/02
НYБн ХЭн дарга Цаазын ял буруу- 1 Шүүх алда гаргах магадлал байнга 2 Ихэнх нь ядуучуд цаазлагдана 3 Тэр ял гэмт хэрэг буурулсан нотолгойгүй
Зочин · 2015/04/02
Цаазын ял бол жинхэнэ хэрэгтэнг насны тарчлаанаас чолээлж буй ОРШЭЭЛ харин гэмийг уурд завшуулж болох адгийн аюул
Зочин · 2015/04/02
Цаазын ял хэрэгтэй гээд л амтай болгон шахуу ярьдаг.Ялыг робот биш хүн гүйцэтгэнэ.Хэрэгтэй гэдэг хүмүүсээс гүйцэтгэх хүн олдох болов уу. Аймар юм ааа
Зочин · 2015/04/02
цаазын ял аваад, тэр хорих ял болсон хүмүүсийн хэн нь ч 12 жилээс дээш амьдраагүй гэдэг
Зочин · 2015/04/02
Tsuvuun tsag ue irjeee iim aimshgt heregt uildsen hun narand bh ysguiishdeee
Зочин · 2015/04/02
tsaaz avsan heregtenuudiig tsaazalj amraalgui hund uurhaid nasaar ni ajillulah heregtei ulsad ch heregtei
Зочин · 2015/04/02
19001958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/02
3 say arai gej hurcheed butsaad negniigee horoogood baiwal herregui baihoo. Yrunhiilu****in bair suuri zuw baihaa
Зочин · 2015/04/02
3 say arai gej hurcheed butsaad negniigee horoogood baiwal herregui baihoo. Yrunhiilu****in bair suuri zuw baihaa
Зочин · 2015/04/02
Tsaaziin ylgui baiwal deer sh dee. tegej negniigee nemj horoogood yah yum bee
Зочин · 2015/04/02
Mongol uls tsaaziin ylgui oron gedeg biz dee? bi eniig yr oilgohgui yum.