3.5 тэрбумын өртөгтэй “MRI” аппарат эвдэрсэн хариуцлагыг ажилчдад тохлоо
2015/04/01
-ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТАН, ЦААШЛААД ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ-
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлд олон сар хадгалаастай байсан “MRI” аппарат ашгаа өгч амжаагүй байхдаа буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард эвдэрсэн. Нийслэлчүүдэд хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг шаардлагатай байгаа өнөө үед хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг ямар ч саадгүй оношилдог, 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий Монголдоо цорын ганц тооцогдох тус аппарат эвдэрсэн нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж, араасаа сайн, муу олон хэл ам дагуулсан билээ.
Тэгвэл тус аппарат эвдэрсэн хариуцлагыг үүрэг, чиглэл өгсөн албан тушаалтанд бус ажлаа хийж явсан энгийн хоёр цахилгаанчин залууд хүлээлгэжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Аппарат салгасан хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна” гэв. Харин иргэдийн нэг хэсэг нь хэдэн тэрбумын үнэтэй “MRI” аппарат эвдэрсэн хариуцлагыг тус аппаратны тогийг салгасан хоёр цахилгаанчинтай бус залгаж, салгах зарлиг буулгасан нэр бүхий албан тушаалтантай нь ярих хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь тухайн үеийн Засгийн газраас 122 дугаар тогтоол буюу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Батлан хамгаалах яамд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд барилгын асуудлыг Хууль зүйн яам бүрэн хариуцаж, тоног төхөөрөмжийг харж хянах ёстой гэх утгатай шийдвэр гаргасан төр, засаг хүртэл хариуцлагаа ухамсарлаж, ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой хэмээн үзэж байна.
Үнэндээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгоно, болгохгүй гэж олон жил маргасны эцэст бидний нэрлэж заншсанаар “Цэргийн госпиталь”-тай нэгтгэж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосон. Ингэж эмнэлгүүдийг нэгтгэх явцад өнөөх улсдаа хамгийн өндөр хүчин чадал бүхий “MRI” болон “CTI” аппаратыг эзэнгүйдүүлсэн хэрэг. Нөгөөтэйгүүр өндөр хүчин чадалтай, олон тэрбум төгрөгийн өртөг бүхий тус аппаратыг огт ашиглахгүй хадгалж байсан нь дэндүү гэмээр. Монголд цөөхөн эмнэлэгт хэрэглэдэг гэх “MRI” аппаратад орохын тулд иргэд олон хоног хүлээж, нэг удаад 320-350 мянган төгрөг төлдөг аж.
Тэгээд ч дээрх аппаратыг ард иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнд ашигласан бол хагас жилийн дотор л гэхэд нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсныг албаныхан хэлдэг. Гэтэл төр, засгийн хариуцлагагүй алхам, тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн харалган шийдвэрийн балгаар өнөөх үнэтэй, ховор “MRI” аппарат нь эвдэрч, түүнийх нь хариуцлагыг хоёр цахилгаанчин хүлээх нь. Уг нь, ажилчдад бус үүрэг, чиглэл өгсөн албан тушаалтан, цаашлаад Засгийн газарт хариуцлага тооцох ёстой баймаар.
Б.Төрбат
Зочин · 2015/04/02
Ene hariutslagiig Temuujin Elbegdorj 2 100% uureh ystoi!!!! uun deer avligtai temtseh gazar erchimtei ajillah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Tsogoo · 2015/04/02
borchuud hariutslaga uureed medleg bolovsrol muutai huviin sonirholtoi (ediin shunaltai) uls ornoo zusem talhnaas ch hamaagui zarj medeh nohduudad hariutslaga tootsdog boloh heregtei bna!!!
Зочин · 2015/04/02
энэ ардчилсан намын амбицтай хэдэн галзуугийн гай энэ
dorgio.mn · 2015/04/02
Хариуцлагыг улс төрчид, шийдвэр гаргагчид өөрсдөөсөө эхлэх нь ёс зүйтэй, жудагтай төр засаг харагдана даа. Харж байя. Та нарын балгийг жирийн ажилчид үүрч бас татвараараа та нарыг тэжээж, ер нь ямар гээч нэртэй дарангуйлал бий болоод байна даа эрх баригчид минь гэж ард түмэн та бүхнээс асуух цаг хугацаа дөхөж байгаа даа.
erka · 2015/04/02
hairan umiig ebdej hendch heregui bologson naad nusan taglaagaa toroos ****uulj toluuleech neg um mededgui maliig said bolgood ulsadch ard tumendch ymar ih hohirol garch bna naad zaluu chni amidraliigch sain oilgoj chadahgui hun shuu de amaaraa ****an tom tom yrina huuliig yaj samuuruulsniig bid belhen harj baigaa biz de dabj zaaldah ***tni shuuh gej zuun aimagt gehed dornod aimagt baidag haa baisan hentiin hun tiishee ybhiin tuld heden zuun mynga sayraa zardal hiij bna ene metees abhuulaad emnelegt hurtel gai bolson archaagui maliig ****uulaach
1958.mn · 2015/04/02
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!