Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/
2015/04/02
Улс оронд хариуцлагагүйн “зуд” бодитой нүүрлэсний илэрхийлэл болж Булган аймгийн Баяннуур суманд 2 азарга буюу гал түймэрт, амьдаараа шатаж үхсэн байна. Орон нутгийн удирдлагууд энэ үйл хэргийг хав дарсан нь олны дургүйцлийг төрүүлжээ.
Хэрэг явдал ингэж эхлэжээ. Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд бэлчээрийн газрын гарцыг нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьж, ингэхдээ нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн гал тавих бэлчээр газрын мал ахуйг гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Гэтэл энэ жилийн хувьд ийм үйл явдал болсонгүй. Хэн нэгэн зориудаар гал тавьсан уу, эсвэл гал алдсан эсэхийг бүү мэд, ямартай ч нэгэнт эхлэсэн гал улам бүр олон га газрын бэлчээрийг хамран гал түймэр болж, тухайн газарт бэлчиж явсан 2 азарга адуу амьдаараа шатаж үхсэн хэрэг гарчээ.
Харамсалтай нь өнгөрсөн 3 сарын 27-ны ажлын өдөр буюу баасан гарагт гарсан гал түймрийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын удирдлагуууд болох АН-аас сонгогдсон Засаг дарга Б.Алтаншагай, сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал нар 3 сарын 26-ны пүрэв гарагт Захиргааны ажилтнуудаас галч, нийгмийн даатгалын ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн нарын 3 ажилтнаа үлдээгээд бусад 22 ажилтнаа авч Улаанбаатар хотод ирэн Саппорогийн урд байрлах Эрин зочид будалд байрлуулан 1-2 хоног наргисан байна. Ингэх шалтгаан нь сонгууль дөхөж байгаа цаг үед нутгийн захиргааны бүх ажилчдыг өөртөө урвуулах зорилго агуулж байсан нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
Б.Алтаншагай даргыг Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж цэнгэж байх хооронд сум орон нутагт нь гал түймэр гарч, онцгой нөхцөл байдал үүсжээ. Уг нь ийм нөхцөлд сумын Засаг даргын захирамжаар онцгой байдлын комисс ажиллаж, тухайн гал түймэр гарсан, гал түймрийн нөлөөнд өртөж болзошгүй бүс нутгаас айл өрх, хүн малыг нүүлгэн шилжүүлэх, улмаар Засаг дарга Онцгой байдлын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, гал түймэр үүссэн үед хэрэглэх ёстой тоног төхөөрөмж, чанга яригчийг ажиллуулах үүрэг хүлээдэг ажээ. Гэтэл захирамж гаргах үүрэгтэй Засаг дарга нь Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж байснаас болж Баяннуур сумын 2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна. Энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжлахаар очсон сэтгүүлчид Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар шатаж, ганц адуу жаахан түлэгдснийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн барин тавин худал хэлсэн байна. Түүний худал хэлсэн нь түймэр гарсан газар дээр нь очиж сурвалжилсан сэтгүүлчийн мэдээллээр төд удалгүй батлагдаж, мань эр хэлэх үггүй болж “булайгаа чирсэн” ажээ.
Монгол хүн хэзээнээс хүлэг морио хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Гэтэл хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харахад ямар байх вэ, тэдгээр шатсан адуу яаж, тарчилж, зовж үхсэн бол гэдгийг бодох бүрд сэтгэл эмзэглэх юм. Тэр тусмаа орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн буруутай үйлдлээс болж, ийм хэрэг гарсан нь даанч харамсалтай.
Монголчууд бид сэжигч, сүжигч ард түмэн. Эртнээс уламжлалтай хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харна гэдэг яавч сайн ёр зөгнөсөн үйл хэрэг биш биз. Шатаж, түлэгдсэн үхсэн морьдыг харах нүд хальтарам дүр зураг, хамаг арьс үсээ хуйхлуулсан дөнгөж амьтай голтой байгаа адууг хараад ямарч монгол хүний элэг эмтрэм дүр зургийг та бүхэндээ үзүүлж байгаадаа хүлцэл өчье.
Том ярьж, дээгүүр сэвсэн, ажил амны зөрүү ихтэй, ардчилагч нэрийн дор амин хувиа “борлуулагч” увайгүй төрийн ажилтнуудийн арчаагүй үйлдлийн ийм нэгэн бодит илрэл хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд тохиолоо. Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын зүгээс эрхэлж буй ажилдаа хариуцлага алдсан Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагайд ямар хариуцлага ноогдуулсан бэ гэдгийг бид эргэн сурвалжлах болно.
Нэмж хэлэхэд Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай нь суманд нь ямарч музейгүй атал эхнэрээ музейн тайлбарлагчаар томилж, төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж, хувьдаа завшиж байсан нь олон нийтэд ил болж байжээ.
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таны тэргүүлж байгаа Засгийн газрын бодлогыг төрийн анхан шатны нэгж сум, багт хэрэгжүүлж байгаа зарим хүмүүс Ардчилсан нам, ардчилсан үзэл баримтлалыг ийнхүү шороотой хутгаж байгааг та эрхбиш ойлгон эргэж харна гэдэгт итгэж байна.
Зочин · 2015/04/04
Хийсэн н********** эдлэх нь гарцаагүй... Энэ хөөрхий амьтад... Үнэхээр зүрх шимширч байна. Тэр гал тавьсан хүн, тухайн үед нь арга хэмжээ авч чадаагүй сумын удирдлагуудыг зураг хөрөгтэй нь гаргаж тавих хэрэгтэй...
Зочин · 2015/04/03
vneheer haramsmaar ymaaa araichdee
Зочин · 2015/04/03
видоег нь узсэнгуй зурх шимшрээд .монгол морид ингэж аймаар тулэгдчихээд 4 хел дээрээ зогсож л байдаг бусад амитад бол газар хэвтээд хунээр бол ёолоод ... ер нь бол морь унтахдаа ч зогсоогоороо хийморлиг амитан даа
Зочин · 2015/04/03
manaihan muuhai ulsuud shuudee, haa ywsan gazraa xog tarij tuimer degdeej baigalaa suitgej gutaaj ywdag uhamsar doroi ulsuud shuu dee !!!
Зочин · 2015/04/03
manaihan muuhai ulsuud shuudee, haa ywsan gazraa *** tarij tuimer degdeej baigalaa suitgej gutaaj ywdag uhamsar ulsuud shuu dee !!!
Зочин · 2015/04/03
:-/ haramsaltai bna. humuusee huduu heer yawahdaa il zadgai ***hia untraalgui ХАЯХГҮЙ !!! BAIHIIG HUSIE........
Зочин · 2015/04/03
:-/ haramsaltai bna. humuusee huduu heer yawahdaa il zadgai ***hia untraalgui ХАЯХГҮЙ !!! BAIHIIG HUSIE........
Зочин · 2015/04/03
Өглөө бүр өдөр бүр харж баясаж хийморио сэргээдэг босоо хүлэг гээд тэрийгээ (******** рүү гээ чих) монгол2 гээд л үнэндээ арчаагүй бодолтой сул дорой улсууд шдээ хэдэн мянган үе хамгаалж үлдээсэн мал сүрэг газар нутгийг яаж авч явж бгаагай хараад л коммэнт бичихээс илүүг хийх чадах биш би үргэлж монгол гэж орилдоггүй ч энийг хараад нэг сонин болж байна ***************** яах гэж монголд төрвөө
Зочин · 2015/04/03
arai ch dee
Зочин · 2015/04/03
Altan***gai gegch darga 1 l udur ***taj yheh niguurtai ajguu.
Зочин · 2015/04/03
Ene nutag ornii hymyys ih nygel yildjee,al***a tedend tun muu daa,huurhii.
Зочин · 2015/04/03
энэ газрын хүмүүнүүд өөдлөхүү
Зочинзочин · 2015/04/03
Монгол хүн гэхэд арай ч дэнджээ
Зочин · 2015/04/03
Ёоёоёо хөөрхийдөө
Зочин · 2015/04/03
ee halag gj idej uuh ni yahaw bi hotod yawna yu bolsniig sain medsngvi gd vnenee helj bolno doo archaagvi *****. molor erdene mini
Зочин · 2015/04/03
neg negniiniigee unagah gesen nokhdiin hiisen ajil***** bainaa Nam neriin door negdsen luivarchid bugd tonil Ali ch nam yalgaagui
Зочин · 2015/04/03
Энэ Алтаншагай гээд байгаа нөхөр ч угаасаа хэрэггүй гар байна лээ, амин хувиа хичээсэн арчаагүй гөлөг байна билээ, одоо удахгүй зайлахаа мэдэж л баймаар юм, тэрийгээ мэдээд өөрөө далд орчихгүй дээ, эрийн шинжгүй ******ийн гар гэсэн, 10 жилийн найздаа зодуулчаад ****** санаа өдийг хүртэл яваад сүүлд нь ажлаас нь хүчээр шахуу халуулсан гэж байна билээ, арчаагүй эрийн шинж. Энэ намын ухуулга биш, гол буруутан нь сумых нь засаг дарга гээд байгаа А........
Зочин · 2015/04/03
ene setguulchid gj neerei yu bichej bgaagaach oligtoi oilgodiimuu ugui muu ehendee sanaatai yu sanamsargui yu gdgiig ni medehgui bna gecheed daraa ni udirdlaguudiig ni buruutgatsan ywj bh shg arai l neg taliig barij bicheh ymaa. nargij tsengej bgaag ni harchihsan ym shg bichsen bh shuu chi tiim surhii ym bol nargij tsengeed bgaa zurgiig ni gargaj ireed tawildaa chadhgui ym bj....neg bolohgui hereg bolohoor l udirdlaguud ruu dairdagaa bolimoor ym.....ted nar chn hun shdee bid nartai adilhan bid ch gsn aldaa gargadag shdee..Bi law ene niitleliig chn un****d AH-iin esreg uhuulga bna gj bodloo....
hh · 2015/04/03
***iin har *****nuud hairan saihan aduu mine arai chdee
hh · 2015/04/03
***iin har *****nuud hairan saihan aduu mine arai chdee
hh · 2015/04/03
***iin har *****nuud hairan saihan aduu mine arai chdee
Зочин · 2015/04/03
muu sain umhii har *****nuudiiig uursdiig ni ***taaj ***laj alval taarna archaagui har erguuuu *** nar...altan tuurait molor erdnii mini suld hiimori ni urshuuu...
Зочин · 2015/04/03
muu lalruudaa ng l udur bugdiig chini ****a ***nuudaa ta nar mongoliin gazar shoroog iim bolgoj bas hudaldaj bga shu amiaraa tulnuu ta nar
Зочин · 2015/04/03
ene amin huwia hicheesen elii nuhduudig turin baigul*****s shud huugud ahij turd ajild orulahgui bmor ym.
Зочин · 2015/04/03
арай хэтэрхий, ийм юм болж байхад худал хэлэх ч гэж дээ
Зочин · 2015/04/03
ёстой юу хэлхэв дэ. Үнэхээр харамсалтай. Угаасаа удирдлагаууд нь бүтэхгүй хүмүүс дээ.
****bar · 2015/04/03
Umuuruh argagui l hereg bolj. Zohih baiguullaga ni arga hemjee onooh bailgui dee. Harin muzein huvid het buruutgaj bolohgui baih. Ehner ni mergejliin bol yagaad oron nutgiin muzei baiguulah daakgavar avcg bolno shuu dee. Tegeed beltgelee hiij baisan ch yum biluu. Uchiriig ni sain todruulj baij shuumjleh heregtei yum daa.
Зочин · 2015/04/03
hvleg mini orshoogeerei .alman delhiin toosiig molor muuraigaar ***galsan
ajnai hurdan hvleghee mongon joloond hadag orgon sogdon morgii
enehen zambuulgaar hamt buhniig tuulchchaad
oochvvhen setgeleer edvgeeg tuulah mongol tvmen bidniigee orshoo
Зочин · 2015/04/03
buur sonin bolchloo
Зочин · 2015/04/03
ямар хэцүү юм бэ молор эрдэнийг ингэж зовоох гэж
Зочин · 2015/04/03
eee halag gej deeeeee
Зочин · 2015/04/03
heleh ch ug oldohguin, hichneen ih zovson boloo. Archaagui ezen bidniigee urshuugeerei.
Altan***gaiЗочин · 2015/04/03
ayamar aimaar um be. Ter Altan***gai Hasanjargal 2 uursduu ***taj uhbel taarna. Bas zasag darg ni ehneree myzein tailbarlagsh bolgood baidag lyibarchin gar baina daa. Huduu symand myzei baidaggui sh dee.