Т.Цогт 3-5 жил Г.Марамаад 15-20 жилийн хорих ял авах магадлалтай байна
2015/04/08
Дөрөвхөн настай охины үхэлд буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт Г.Маралмаа нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад Т.Цогт хэргээ хамтран амьдрагчГ.Маралмаад тохсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.
Тус зүйл заалтуудад бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Тэгэхээр Т.Цогтын хувьд энэ хэрэгт буруудлаа гэхэд баривчлах ял эсвэл, 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэнэ.
Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж байгаа юм байна. Тус зүйл заалтуудад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж заажээ. Гэхдээ Монгол Улс эмэгтэй хүнд цаазын ял өгдөггүй учраас Г.Маралмаагийн хувьд 15-25 жилийн хорих ял сонсох аж.
Юутай ч охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэгт Г.Маралмаа охиныг хөнөөсөн зүйл ангиар буруутгагдаж, Т.Цогт хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгагдаж байна.
Т.Цогтын хувьд прокурор ахтай, өөрөө ч хуулийн байгууллагад ажилладаг. Тиймээс энэ хэрэгт түүний хамтран амьдрагч буруутгагдан ялын хүндийг үүрэх магадлалтай гэх хардлага анхнаасаа нийгмийн дунд үүсээд байсан юм.
Тэднийг ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
Зочин · 2015/04/15
áóðõàí ýíý õ¿í àðààòàíã øèéòãýýñýé
Зочин · 2015/04/15
áóðõàí ýíý õ¿í àðààòàíã øèéòãýýñýé
Зочин · 2015/04/15
áóðõàí ýíý õ¿í àðààòàíã øèéòãýýñýé
Зочин · 2015/04/15
áóðõàí ýíý õ¿í àðààòàíã øèéòãýýñýé
Зочин · 2015/04/15
áóðõàí ýíý õ¿í àðààòàíã øèéòãýýñýé
Зочин · 2015/04/09
muu yrgachid