Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх Сөрөх тагнуулын газрын дарга асан Ц.Цогтбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн.

Улмаар Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил, мөн хуулийн149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус оноож, үүнээс 149.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосон.

Улмаар хэрэг нэгэнт шүүхээр шийдвэрлэж дууссан тул ялыг нь эдлүүлэхээр 461-р ангиас шилжүүлсэн. Түүнийг ялаа эдэлэж байх энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт их 461-р анги руу шилжүүлсэн байна. Д.Цогтбаатар шүүхээс ял авахаасаа өмнө найман төрлийн үндэслэлээр шалгаг даж байсан бөгөөд энэ удаад ямар хэргээр шалгагдан ийнхүү ирээд байгаа нь тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа