Монголын томоохон сүлжээ дэлгүүр болж өргөжсөн "Номин"-гийн хэрэглэгчид болон ажилчдадаа гаргадаг алдаатай НО-нууд ар араасаа хөвөрсөөр л байдаг. Харин энэ тал дээр хариуцлага тооцож байгаа эрх мэдэлтэн, эрх хэмжээ хуульзүйн акцууд байдаг ч тийм ч нөлөөтэй хэрэгжиж бусдыг хохиролгүй болгож байгаа нь үгүй.

"Номин" их дэлгүүрт ажилладаг байсан нэгэн худалдагч өөрийн цахим хуудсандаа "Би "Номин" их дэлгүүрийн худалдагч байгаад ажлаасаа гарсан худалдагч. Тэд касс, худалдагчдадаа сарын 400-500 төгрөгний цалин, дээр нь хоол унааны мөнгө гэж 20000 төгрөг өгдөг юм. Гэхдээ сард дэлгүүрийн дутсан барааны өр гэж 5-8 сая төгрөг гардаг бөгөөд үүнийг ажилчдынхаа цалингаас суутгаж авдаг юм. Дунджаар 150-250 мянган төгрөгний өр гардагаас 50 мянган төгрөгийг нь өрийн данс нээгээд сар болгон үүнийгээ нэмсээр ажлаас гарах үед нь бөөн өр нэхэгдэж бичиг баримт өгдөггүй. Хүний хөдөлмөрийг шулсан газар шүү." хэмээн бухимдалаа илэрхийлжээ.

Энэ мэт ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй эргүүлэн өр болгон суутгаж авдаг Номин Их дэлгүүрийн энэ мэт үйлдэл өмнө нь ч яригддаг байсан. Гэтэл өдий хүртэл дээд албан газрууд хариуцлага хүлээлгэхгүй, өөгшүүлж байгаа нь гайхмаар...