Шуурганаар дээврийн төмөрт цохигдон нэг хүн амиа алджээ
2015/04/14
Өчигдөр орой боссон салхины үеэр 19:50 цагийн орчим Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Хуучин хороололд орших ЖДҮД төвийн дээвэр салхинд хийсч төв зам руу унах гэж байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу зургаан албан хаагч очих хооронд ЖДҮД төвийн харуул М /46 настай эрэгтэй/ хүлээлгүй дээвэр дээр гарч байгаад хүчтэй салхины улмаас дээврийн төмөрт цохигдож 20х12 хэмжээтэй 2 давхар байшингийн дээврээс унаж нас барсан золгүй явдал болжээ. Аврагч нар уг барилгын дээврийн салхинд цохигдож нурсан хэсгийг задалж доош буулгаж аюулгүй болгосон байна. Тухайн үед салхины хурд 16 м/сек байжээ.