МЗХ-оос гаргах 2016 онд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалтын тэргүүнд А.Мөнхбат өөрөө бичигдэх учиртай
2015/04/14
Монголын Залуучуудын холбооноос УИХ, Орон нутгийн сонгуулиар дэмжиж болохгүй этгээдүүдийн нэрийг жагсаасан “Хар жагсаалт” олон нийтэд танилцуулна гэж мэдэгдэн Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат үүнийг албан ёсоор илэрхийлнэ билээ. Үүнтэй холдбогдуулан хэд хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.
Юуны өмнө МЗХ гэдэг байгууллага бол улс төрийн байгууллага биш. Дээр нь энэ холбоог удирдаж байгаа Ерөнхийлөгч А.Мөнхбат гэх эрхэм Монголын нийт залуучуудыг төлөөлөх эрхгүй нэгэн. Үүний тод жишээ бол саяхан ”чимээгүйхэн” болоод өнгөрсөн МЗХ-ны V хурлаар А.Мөнхбат өөрийгөө батламжуулахын тулд 80.0 мянган хүн амтай аймгаас өөрийн талын 2 төлөөлөгчөөр дамжуулан, тэднийг “хайрцаглаж” байж батламжуулсан гэдгийг эх сурвалжууд батладаг. Тэгэхлээр 80 мянган хүн амтай тухайн аймгийн залуучуудыг МЗХ-ны 2 төлөөлөгч төлөөлж чадах уу гээд асуудал яригдах шаардлагатай болно. Тийм атал үүнийг л хайхран МЗХ-ны Ерөнхийлөгч гэх энэ эрхэм өнөөдөр сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг гаргаж танилцуулах юм гэнэ. МЗХ-ны V хуралд оролцсон эдгээр залуус монголын мянга мянган залуусыг төлөөлж чадах уу..
Үүний цаана АН-ын PR явж байгааг төвөггүйхэн ойлгож болох. А.Мөнхбат бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын “гарын хүн” гэдгийг Монгол даяараа бид мэднэ. Түүнийг АН засгийн эрх барьж байгаа ойрын хэдэн жилүүдэд МЗХ-ны төсөл хэрэгжүүлж байгаа нэрийдлээр нэлээд “бэлжиж” авсан гэж эх сурвалжууд хэлэх юм билээ.
Саяхан л гэхэд Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавтай байгуулсан 600 саяын гэрээ нь олон нийтэд ил болж мань эрийг багагүй сандараагаад авсан. Эл гэрээний зардлууд дотор вэб сайт хийлгэх, түүнийг хөгжүүлэх нэрийн дор 38 сая төгрөг төсөвлөсөн байсан нь энэ салбарт ажилладаг хүмүүсийн “нүдийг орой дээр нь гаргасан” мэдээлэл болсон. Хамгийн супер вэб сайт хийх дээд үнэ 10.0 сая төгрөгөөс хэтрэхгүй атал МЗХ-ны Ерөнхийлөгч 38.0 сая төгрөгөөр холбооны хүрээндээ хэрэгжүүлсэнн төсвийнхөө вэб сайтыг хийлгэсэн гэхээр яагаад ч үнэмшил төрөхгүй байгаа юм. Тэд ингэж л төсвийн хөрөнгийг зарцуулж байна шүү дээ.
Уг нь МАН, АН гэж ялгахгүй сонгож болохгүй хүмүүсийн нэрийг жагсаалтыг гаргах нь тийм ч буруу зүйл биш. Харамсалтай нь МЗХ, А.Мөнхбат энэ жагсаалтыг гаргана гэхээр итгэл алдарч байна. Хэрвээ ийм хүмүүсийн жагсаалтыг МЗХ үнэхээр гаргах юм бол сонгож болохгүй хүмүүийн нэрсийн жагсаалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрөө байх ёстой. Тэрээр хүүхдийн паркийн газар, оюутан залуучуудад хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаар “занималдаж”, төсвийн 600.0 сяа төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн нэгэн. Юуны өмнө олон нийтэлд ил болсон 600.0 саяынхаа тайлан мэдээллийг нийтэд ил болгох хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол А.Мөнхбат төсвийн мөнгө хөрөнгийг шамшигдуулж, хувьдаа завьшдаг төрийн дээд дунд шатны түшмэдээс ялгарахгүй нэгэн болно. Ийм хүнд ард иргэд итгэл үзүүлэх хэрэггүй биз. Тиймээс МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ-аас гаргаж байгаа 2016 оны сонгуульд сонгож болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтанд өөрөө зүй ёсоор орох учиртай.
Ц.Мөнх
Зочин · 2015/04/16
ХАР жагсаалт МАН, АН аар эхлэнэ. Төрд ойртуулж болохгүй хүмүүс гэвэл баярцогт, гончигдорж, дэмбэрэл, арвин, батхүү, зориг, ....
Tulgaa · 2015/04/15
BICHIGDEH UCHIRTAI CH GEH SHG INEEDTEI YUM BICHH YMAAA 339 ZALUUS NEGDEJ BJ ENE JAGSAALTG GARGAJ IRNE BZDEE. BI CH GSN TERNII NEG N BHR BURTGUULCHIHSEN, TA BUHEN CH GSN NEGDEH HEREGTEI TGD NIIGMIIG UURCHILTSGUUY
Ujgii · 2015/04/15
Munkhbatiig end blgah blgahguig gants setguulch bicheed bolchihdog zuil bshee, UZZ-d burtguuleed orsn zaluus shiidiishdee, terniig oilgoochee,
Зочин · 2015/04/15
TSENZURGUI YRIA NEVTRUULEGIIG UZSEN ENE HUN CHN UIH-D NER DEVSHIHGUI BJ YAHLEEREEE HAR JAGSAALTAND UURUU ORDG BLEE UTGATAI YUM BICH EE HU
Chinsanaa · 2015/04/15
bi france-d surdg draa jil ochno thleeree tanai holboond elsej boloh bolov uu? Zaluuchuudin tuluu ih olon uil ajil***** zohion bguldag, uyiinhee zaluustai niilj mgl niihoo tulu ymr negen zuil hhd gar biechlen olcmr bn shu
Ganzul · 2015/04/15
amidralaas sn shn bvhniig n olj hartsgaay zalyysaa zalyysiin duu hooloig niigemd ilerhiilj byi zaluug demjih hergteei shu
Зочин · 2015/04/15
А.МӨНХБАТЫГ ЭНЭ ЖАГСААЛТЫГ ГАРГАХ ЭРХГҮЙ НЭГЭН ГЭНЭ ҮҮ ИНГЭЖ ХЭЛЭХГҮ ЭЭЭ ЗАРИМДАА БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ ГУДАМЖИНД ЯВЖ БУЙ ЭНГИЙН ОЮУТАН МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГ МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ЧАДДАГ ХАРИН ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛООД ЯВЖ БГАА ЭНЭ ЗАЛУУ ҮЗЭЛ БОДЛОО ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХЭД ТҮҮНИЙГ ҮГҮЙГЭДЭГ ХҮМҮҮСИЙГ ЕР ОЙЛГОХГҮЙ ЮМ.
Зочин · 2015/04/15
Yunii umnu MZH uls turiin baiguullaga bish gj todotgoh chn utgagui hereg, unuugiin niigmiin bvhiil zuil uls turtei holbootoi, uls tur ene niigmiig joloodoj bna thleer Uls nii hugjliin tulguur tsegiiig tseverleh gj bgaa uchir yah argagui uls tur oh n oilgomjtoi hereg shuu dee
Ulziikhishig · 2015/04/15
Ene har jargaaltiig Munkhbat bish Undesnii zaluudchuudiin zuwluluur songogdson zaluus gargana geed bsn bzdeee, Munkhbat yu gj uuruu garghw deee
Daimaa · 2015/04/15
Мянга мянган залуусын төлөөлөл болж бгаа хүн яахлээрээ хар жагсаалтыг гаргах эрхгүй бдг билээ. Сэтгүүлчид минь жхн үгээ бодож бичмээр юм даа
jervis · 2015/04/15
Har jagsaaltaa hurdan gargaarai.Oyunlag zaluus mini Urag****!!!
Зочин · 2015/04/15
энэ жагсаалт тэгээд гарна л биздээ улс төрчид өөрсдөө би орчхож магадгүй гд сандаачаад гүйгээд бгаам бишүү инээдтэйм аа
Зочин · 2015/04/15
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДХҮҮНҮҮД: Тяньши цай
НАИРЛАГА: 6 төрлийн ногоон цай киностемма, лотосын навч, касси торагийн үр мандрины хальс мэхээрийн үндэс, бадамлянхуан навч
ОНЦЛОГ: Дэлхий дээр хүн төрөлхтний хэрэглэдэг 7000 гаруй төрлийн цайнаас дэлхийн эрүүл мэндийн байгуул**********с 5 цайнд эрүүлжүүлэх нөлөөгөөр нь алтан медаль олгосон байдгийн нэг нь энэ цай юм. Монголчууд холестрин ихээр агуулагддаг малын мах болон малын гаралтай өөх тосыг нилээд хэмжээгээр хэрэглэдэг. Үүнээс бидний бие организмд болон цусанд холестерин ихээр хуримтлагдаж судас хатуурах, даралт ихсэх, зүрх судасны өвчин, элэгний өөхжилт үүсэх гол шалтгаан болдог. Нэгэнт бид хэрэглэж заншсан эдгээр хоол хүнснээсээ татталзаж чадахгүй учир илүүдэл холестриныг биеэсээ зайлуулж байх ********длагатай. Өөхлөг бууруулах цай нь судасны ханан доторх бохирдлыг уусган цэвэрлэж, цусан дахь холестерин өөх, тосыг багасгаснаар зүрх судасны үйл ажил**********г сайжруулж, хялгасан судасны бөглөрлийг онгойлгож, бүх бие эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлнэ.
Мөн тархи, цусны даралтыг тогтворжуулж, тураах, хаван хөөх үйлчилгээтэй. Элдэв төрлийн хордлого тайлах, халуун бууруулах, хоол шингээх зэрэгг сайнаар нөлөөлдөг төдийгүй тогтмол хэрэглэвээс хорт хавдарт өртөгдөх нь 2 дахин буурна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Бусад бүтээгдэхүүнийг энэ цайгаараа даруулан уувал онцгой үр дүнтэй.
- Зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт ихсэх судасны хатуурлаас сэргийлэх болон эмчлэхэд
- Оюуны болон биеийн ачаалал ихтэй архаг ядаргаатай үед
- Бүх төрлийн хордлого тайлахад, экологийн таагүй нөхцөлд ажиллаж амьдарч буй нөхцөлд
- Амьсгалын дээд замын вирусын хурц халдвар, грипп ангинны хордлого тайлж халуун бууруулахад
- Элэг гэдэс ходоодны бүх өвчлөлүүд ялангуяа архаг өтгөн хаталтын үед
- Тураах программын үед
- Ходоод, түрүү булчирхай лимфийн систем арьсны бүх төрлийн хавдруудаас сэргийлэх болон эмчлэхэд
- Савны хүзүүний улайлт үтрээний мөөгөнцөр кольфитын үед
- Жирэмсэн эмэггэйчүүдэд төрөхийн өмнөх сард, нярайд тархины даралтыг бууруулахад
Хэрэглэх арга: Нэг уут цайг 0.25 -1 литр буцалсан халуун усанд 15-20 минут дүрж, таглаж хандлан даралт ихтэй бол халуунаар даралт багатай бол бага зэрэг хөргөж цайны хэрэглээгээр ууна. Өдрийн турш өнгийг нь гартал буцалсан ус нэмж таглаж хандлан хэрэглэнэ. Хэрэглэсэн цайны ********аар шарх болон нүүр нүдэндээ жин тавьбал сайн. Орой 18 цагаас хойш ууж хэрэггүй. Учир нь их шээлгэнэ. Буцалгаж, хонуулж ууж болохгүй. Шаардлагатай бол нэг дор хоёр уутыг хамт хандлан хэрэглэж болно.
40 уутаар савлагдсан 3 хайрцаг нь 1 курс. 1 хайрцаг нь 18$.
Утас: 94448429
Зочин · 2015/04/15
Битгий ******
Зочин · 2015/04/15
38.000.000 web hiilgeve; mongold ot bussines tsom ****h ni bnshdeee wahahah usad -d ch iim uneer hiilgehgui deee
Зочин · 2015/04/15
odoonii zaluuus alban tu****liin henee tu***g boljee bas der ni guzeetei
Зочин · 2015/04/15
2016 ond songu***d ursulduhgui, Zaluuchuudiin Holboonii yrunhiilugchuur sayhan songogdson hun zaluuchuudiin tuluu hiih ajil ni duusaagui baihad hayaad ywah hun bish ee.
Зочин · 2015/04/15
Medee guiwuuldag humuus har jagsaaltand oroh ystoi cham shig. Hudlaa medeelel olon niited sanaataigaar taraadag.
Зочин · 2015/04/15
IT iin hunnii huwid 38 say web hiigeed jil hugjuulne gedeg bolomjiin l une sh dee. Ylanguya Mongoliin Web hiideg garuud aimar aimar pro humuus sh dee. Lag lag CMS tei. Daan ch chi yu oilgo*** dee yum medehgui yum chini
Зочин · 2015/04/15
600 саяаар хөдөлмөрийн бирж залуучуудыг цалинжуулсан нь буруу юу? та нар шиг хүмүүс залуучуудийг бодохгүй байж болноо. МЗХ залуучуудыг боддийн
Зочин · 2015/04/15
Дутуу мэдээлэлтэй байж мэдээ оруулдаг нийтлэгч нар нийтлэгч биш шүү. Хар Жагсаалтыг Мөнхбат хүмүүс дурдаж бичэхгүй, бүгдээрээ хэлэлцэж ярилцаж байж бичнэ. Үндэсний Залуучуудын Зөвлөл байгуулагдаж байгаа. Тэд Нар бичнэ ш дээ.
Зочин · 2015/04/15
Дутуу мэдээлэлтэй байж мэдээ оруулдаг нийтлэгч нар нийтлэгч биш шүү. Хар Жагсаалтыг Мөнхбат хүмүүс дурдаж бичэхгүй, бүгдээрээ хэлэлцэж ярилцаж байж бичнэ. Үндэсний Залуучуудын Зөвлөл байгуулагдаж байгаа. Тэд Нар бичнэ ш дээ.
Зочин · 2015/04/15
Хар Жагсаалтыг Мөнхбат гаргахгүй ҮЗЗ гаргана. ҮЗЗ хийх ажилуудын нэг нь. ҮЗЗ-д Босоо ****** монгол, Жавхлан гэд хүмүүс орж болно. тэгхээр МАН, АН, МАХН хамаарахгүй жагсаалтанд оруулна. Мэдээллээ эхлээд сайн цуглуулж байж бич
Зочин · 2015/04/15
МЗХ ерөнхийлөгчийн сонгуульд чи өөрөө оролцоогүй байж олон долоон юм ярихаа болиоч. Өөрөө хараагүй байж худлаа мэдээлэл оруулж хүмүүсийн тархи угаах зорилготой МАН ийн хүнүү чи
Зочин · 2015/04/15
Т***лэгч нь Энхбаяр байх ёстой. Авилгалч
Зочин · 2015/04/15
угаасаа оролцохгүй хүнийг жагсаалтанд оруулаж яахын. Ирих ***рдлагатай хүмүүсийг л оруулалдаа.