Огцом баяжсан Налайхын Засаг даргын “нууц” тайлагдав
2015/04/14
Эрх мэдэл, албан тушаалаар дамжин богино хугацаанд хэрхэн “баяжиж” болдогийн үлгэр жишээ болохуйц нэгэн хүний тухай мэдээллийг олны сонорт хүргэе. Энэ бол Налайx дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар юм.
Тэрээр 2012 оны орон нутгийн сонгуулиас өмнө гэр хорооллын хашаанд амьдардаг, “Чандмань-Налайх” НӨҮГ-тавтомеханикчаар ажилладаг, унах унаагүй нэгэн байсан гэдгийг Налайхчууд бүгд мэддэг юм билээ.
Орон нутгийн сонгуулиар Налайх дүүрэгт АН ялж, Х.Болдбаатар дүүргийн Засаг дарга болсноор ард иргэдийнхээ нүдэн дээр гэнэтхэн л “хөрөнгөжөөд” эхлэжээ. Налайх дүүргийн Засаг дарга болонгуутаа өөрөө УНҮ-0886 дугаартай шинэ Ланд круйзер-200 маркийн автомашин унах болж, гэр хороололоос гэрээ нүүлгэн 3 өрөө орон сууцанд амьдрах болж, эхнэртээ Сузуки Витара маркийн жийп, хүүдээ Марк-II, хүргэндээ Чейзер маркийн автомашин тус тус авч өгсөн байна. “Алтан загасны үлгэр”-ийн ид шидтэй загас Х.Болдбаатарын хүслийг биелүүлж өгөв үү гэлтэй ард түмний нүдэн дээр Х.Болдбаатарын амьдрал гэнэтхэн дээшлэхийг Налайхчууд харах болжээ.
Төрийн албаны цалингаар энэ бүхнийг авах боломжгүй, дээр нь ямар нэгэн шидтэн Х.Болдбаатар даргад туслаагүй л бол тэрээр ингэж гэнэтхэн “баяжих” болсны учрыг одоо л Налайхчууд ухаж ойлгож байна. Эрх мэдлийг энэ хүн эд хөрөнгөд хүрэх арга зам гэж ойлгосон бололтой юм билээ.
Хүмүүсийн амнаас ам дамжин яригдаж байгаагаар бол “Засаг дарга Х.Болдбаатар урьд өмнө ямар нэг бизнес хийж байгаагүй. Ийм их хэмжээний мөнгө цуглуулсан байх ямар ч боломжгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжид газар худалдах, олгосон газрынхаа оронд бэлэн мөнгө, автомашин авдаг” гэх юм билээ. Сонгуулиас өмнө гэр хороолол дундаас дүүргийн хөгжил цэцэглэлт, ардчилал хүний эрх чөлөө, тэгш байдлын тухай гал цогтой үгээ хэлж, үйлдлээрээ манлайлдаг байсан Х.Болдбаатар даргыг “хонины арьс нөмөрсөн чоно” байсан гэдгийг бид яаж мэдэх билээ гэж Налайхчууд өдгөө халаглаж сууна.
Түүний хууль бус үйлдлүүдийн талаарх ганц хоёрхон жишээ дурьдахад Х.Болдбаатар дарга дүүргийн хөрөнгөөр БНСУ тэргүүтэй гадаад улс орнуудад 30 гаруй удаа зорьчсон байх ажээ. Түүний ингэж Солонгос улс руу байн байн очих болсны шалтгааныг зарим хүмүүс казино тоглохоор явдаг гэж хэлэх юм билээ. Мөн аудитын газрын шалгалтаар Х.Болдбаатар даргыг дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаа, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэрэгжүүлжнийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг дурьдаад энэхү төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны дотор Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгожээ.
Магадгүй үүний цаана авлигийн шинжтэй үйл явдал нуугдаж байгааг төвөггүйхэн ойлгож болмоор санагдлаа.
Эцэст нь хэлэхэд эзэнгүй юм шиг иргэдээ доромжилж, эрээ цээргүй шуналдаа хөтлөгдөн хийсэн Х.Болдбаатар даргын хууль бус үйлдлүүд нь түүнийг нь Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай биш, хэрхэн хууль шүүхээс ял зэм багатай мултрах вэ гэдэг асуудалд унагаж байгаа бололтой.
Зочин · 2015/04/16
17 сая л гэж акт тогтоосон байна шд. 17 тэрбум ч гэх шиаг сэтгүүлч нар бас ******хиймаа
Зочин · 2015/04/15
bayjsan bna daa
Зочин · 2015/04/15
Налайхын хүн бүр л Батүүлийн хүүгийн бизне сийг дэмждэг их дотных нь гэж амнаас ам дамжин яригдах юм. Бас Болдбаатарыг Батүүл хир халдаахгүй өмөөрдөг ч л гэх юм билээ. Дээр нь Ар жанчивлангийн хавийн уулын суганд өв дамжин өвөлждөг газрын малчид Дорлигжав энэ хангайг тэр чигээр нь тор татан өөрийн өмч болгон авч ан амьтан үржүүлэх нэрээр биднийг хөөж туух, мөнгө төгрөг амлах болсон гэж гомдол гарах болж. Налайх ер нь юу болж, ямар гээч ************ ш**********д байгааг Батүүл нар ирж ард иргэдтэйгээ уулзаж учираа олохгүй бол энэ төрийн нэр хүнд **********т **********лдахнээ.
Бат-Үүлийн хүн · 2015/04/15
Бат-Үүлийн хүн шүү дээ. Уг нь Бат-Үүлтэй хамт буруудах ёстой байсан юм даа.